Дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн мэргэжилтнүүд шинэ төрлийн коронавирусийн эсрэг 20 орчим төрлийн вакцин бүтээхээр ажиллаж байна гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус хоёрдугаар сарын 28-нд Женевт хийсэн хэвлэлийн хурал дээр мэдэгджээ.
Тэрээр "Энэ вакцинуудыг одоо клиникийн түвшинд туршиж байгаа, анхны нааштай үр дүн нь хэдхэн долоо хоногийн дараа гарна" хэмээн онцолсон байна. ДЭМБ-ын тэргүүн энэ үеэр коронавирусийн тархалт нь өндөр түвшнээс, дэлхий нийтийн тархалтын түвшинд хүрсэн гэдгийг бас тэмдэглэжээ.
Мөн эцэст нь халдварын тархалт улам бүр нэмэгдэж олон улс орныг хамран хяналтаас гарч болзошгүй байгааг онцлон анхааруулсан байна.