Жүжигчин, мисс А.Баярцэцэг, Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигээ багийн ахлагч, “Пример лиг”-ийн тоглогч Сон Хюн Минтэй хамт “Adidas” брендийн сурталчилгааны нүүр царай болжээ.
Спорт цуглуулгын сурталчилгааны анхны зургууд цацагдаж эхэлсэн байна. Энхий сурталчилгааны зураг авалтыг Их Британид хийсэн аж.
Жүжигчин, мисс А.Баярцэцэг нь "Miss World-2016" тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож тусгай шалгарч байсан билээ. Мөн тэрээр жүжигчин мэргэжилээр сурч байгаа бөгөөд "Марко Поло" цуврал, "Attrition" зэрэг гадны томоохон уран бүтээлд тоглож байсан юм.
Түүнчлэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон Флоренцын “Олон улсын эмэгтэй кино уран бүтээлчдийн наадам”-аас "Хөх тавилан" киноны гол дүрээр шилдэг жүжигчний шагнал хүртсэн билээ.