БНСУ-д өнөөдөр өглөөний 09 цагаас хойш коронавирусийн /Covid-19/ халдварын 171 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Өнөөдрийн 16:00 цагийн байдлаар нийт 1766 хүн халдвар авч 13 хүн нас бараад байна. Өнөөдрийн дотор л Covid-19 халдварын 505 тохиолдол шинээр бүртгэгдээд байгаа юм.
БНСУ-ын иргэд Ерөнхийлөгч Мүүн Жэ Инийг хариуцлага алдсаных нь төлөө албан тушаалаас нь огцруулахыг шаардаж эхэлжээ. Импичмент огцруулахыг шаардсан өргөдөлд тус улсын 400 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ.
Түүнийг Шинэ төрлийн коронавируст халдварт өвчин тархсаны дараа хилээ хааж, зорчигчдын урсгалыг зогсоогоогүй гэж ард иргэд нь буруутгажээ.
Тус өргөдөлд "Мүүн Жэ Ин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч биш, харин Хятад улсын дарга шиг аашилж байна. БНСУ-ын Ерөнхийлөгч ард түмнээ хамгаалах үүрэгтэй. Хэрэв тэр ард иргэдийнхээ аюулгүй байдлыг бодсон бол Хятадтай хилээ бүрэн хаах ёстой байсан. Амны хаалтны хомсдол үүсч, үнэ нь хөөрөгдсөнийг зогсоох арга хэмжээ авахын оронд Мүүн Жэ Ин Хятад руу 3 сая амны хаалт илгээсэн” гэжээ.
БНСУ-д коронавирусын /COVID-19/ улмаас маскны хомсдол үүсээд байгнаа аж.