x

Клеопатрагийн амьдрал, хайр дурлалын түүх

Птолемейн овгийнхны бүх охидыг Клеопатра гэж нэрлэдэг. Гэхдээ зөвхөн нэг нь ихээхэн алдартай болсон ба түүний нэрэнд «VII» гэсэн дагавар чимгийг ховорхон хэрэглэдэг. Тэр нь Египтийн сайхан хүүхнүүдийн нэг бөгөөд, ухаантай захирагч, аюултай дурлалд уруу татагч Клеопатра VII юм.

ТӨРӨХӨӨС ЗАХИРАГЧ ХҮРТЭЛ

Клеопатра манай эриний өмнөх 69 оны арваннэгдүгээр сард төрсөн гэдэг. Грекийн Египетийн хэсгийн нийслэл Александрия хотод төржээ. Эцэг нь XII Птолемей. Ирээдүйн хатан хаан захирагчийн татвар эмсийн нэгээс төрсөн  гэх магадлал бий. Учир нь "XII Птолемейн хууль ёсны ганцхан  охин нь IV Береника" гэж эртний Грекийн түүхч Страбон бичсэн байдаг. Ер нь бол энэ захирагч гурван охинтой гэж түүхэнд тэмдэглэсэн. Береникаас гадна  Клеопатра ба  IV Арсиноя нар байжээ.

Иван Коржевын бүтээсэн баримал.

Ирээдүйн захирагч эмэгтэй  түгшүүртэй цаг үед амьдарч ирэв. Хаан ширээний төлөө цус ихээр урсч байлаа. Тэрээр эцгийн хамт Ром руу зугтан гарч дэмжлэгийг нь авахаар болов. Тэр үеэр хаан ширээнд түүний эгч  IV Береника суужээ. XII Птолемей нэн түрүүнд охиныхоо толгойг авахыг тушааж, түүнийг нь царан дээр авчруулан харахыг хүсчээ. Энэ зураглалыг Клеопатра харсан ба түүнээс дайснаа үл хайрлах, хатуу байх гэсэн захирах гол зарчмыг  сурч авсан байна.

Залуу Клеопатра эртний еврей, эртний перс, хэд хэдэн африк, азийн аялагаар сайн ярьж сурсан байв. Үүний зэрэгцээ тэрээр илтгэх чадвар сайтай, олон төрлийн хөгжмийг чадварлаг тоглодог байсан гэдэг. Түүний гоо үзэсгэлэнгийн тухай домог өнөөг хүртэл зохиолчид болон  зураачдын ур ухааныг шавхсаар иржээ.

КЛЕОПАТРАГИЙН ЗАХИРГААНЫ ЭХЛЭЛ: ЦЕЗАРЬТАЙ ТАНИЛЦСАН НЬ

Үхэхдээ XII Птолемей хаан ширээгээ охин Клеопатра, хүү XIII Птолемей хоёрт өвлүүлэхээр гэрээсэлсэн байлаа. Тэр үед тогтсон уламжлалаар хаан ширээнд  албан ёсны гэрлэлтээр холбогдсон эрэгтэй, эмэгтэй хоёр суух ёстой байв. Засгийг бусдад алдахгүйн тулд  хосуудыг өөрийн хүрээнээс сонгодог байжээ.

Клеопатра хаан ширээнд суунгуутаа л ганцаараа захирах болсон юм. Учир нь түүний есөн настай дүү нь нөхөр төдийгүй, засаг барихад хэтэрхий бага насных байлаа. Гэвч арав хүрсэн тэр эгчийгээ засгаас  шахахаар оролдсон юм. Түүхэн бичиг баримтуудад түүний нэр нэгдүгээрт бичигдсэн байдаг. Хоёр жилийн дараа Клеопатра Сирид зугтан ирээд цэрэг цуглуулан дүү нөхрөөсөө засгийг булаахаар шийджээ. Юлий Цезарийн нэрээр Ромын тусламж ирэв.

МЭӨ 47 онд XIII Птолемей зугтаж явахдаа Нил мөрөнд живжээ. Түүний эгч IV Арсиноя Цезарьт олзлогдоод өршөөгдөн  хийдэд суухаар болсон байдаг. Тэр цагаас Египетийн албан ёсны хаад нь Клеопатра, Цезарь хоёр  болжээ.

Тэр жилд нь хосуудын хүү XV Птолемей Цезарион төржээ. Хатан хаан хүүгийн хамт Ром хотод Юлий Цезарийн тансаг харшинд амьдрах болов. МЭӨ 44 онд Цезарь алагдаж, хатан хаан Египетэд эргэн очжээ.

КЛЕОПАТРА БА МАРК АНТОНИЙ: МӨНХИЙН ХАЙР

Юлий Цезарийг хөнөөсөн хуйвалдагч нартай холоотой байсан эсэхийг тогтоохоор Ромын жанжин Марк Антоний Египетийн хатан хаантай уулзсан юм. Жанжин түүний уран цэцэн үг, гоо үзэсгэлэн, байгаа байдалд бишрэн олон жилээр түүнтэй хамт үлджээ. Клеопатра түүнд Александр Нар, Клеопатра Сар гэх хоёр ихэр, мөн XVI Птолемей Филадельфийг төрүүлж өгсөн байв.

Есөн жил гаруй Клеопатра Марк Антонийн ёс төдий эхнэр байлаа. Жанжинд Ромын эхнэр Октавия байсан юм. Ромын эрх баригчид тэдэнд таалагдаагүй холбоог нь таслахаар Октавийг  нөхөр лүү нь явуулжээ. Харин Клеопатра  бүгдийг хуурч чаджээ. Тэрээр Марк Антоний ба түүний хүрээнийхэнд хайр сэтгэлгүйгээр амьдарч чадахгүй. Нөхрийгөө явсны дараа алст тарчлах болно гэж итгүүлж чадсан байв. Эцэст нь жанжин хууль ёсны эхнэрээ нутаг буцаасан байна.

Ромчуудын уур хилэн хайр сэтгэлтнүүдэд гай авчрав. Засгийн төлөөх тэмцэлд Октавиан Марк Антонийг ялав. Мөхөхөө мэдэрсэн Клеопатра амиа хөнөөхөөр эд эрдэнэс, зарц нарынхаа хамт бунханд бүгэн түгжжээ. Тэр үеэр хатан хаан амиа егүүтгэсэн гэх худал мэдээг Антонийд дамжуулжээ. Зовон шаналасан Антоний илдээрээ амиа хөнөөв.

Энэ түүх  хэдэн зуун удаа дахин дахин бичигдсэн учраас Египетийн үзэсгэлэнт хатан хааны сүүлчийн өдрүүдийн тухай яг тодорхой мэдээлэл олдохгүй. Амь үрэгдсэн Антонийн араас тэрээр удаан уйлан гашуудав. Ялагч Октавиан түүнд Антонийг ёслол төгөлдөр оршуулахыг зөвшөөрсөн байна. Тэр үед 39 настай байсан Клеопатра могойд хатгуулан амиа егүүтгэсэн гэдэг. Клеопатра үхсэний дараа Египетийг Ромын муж болгон зарлажээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.133)
    Vll Клеопатрагийн тухай мэдээлэл оруулсаэд баярлалаа
    2023 оны 01 сарын 08 | Хариулах
    • Zov bicheech
      2023 оны 01 сарын 08
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 16 цаг 25 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 16 цаг 26 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 16 цаг 39 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 16 цаг 43 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 16 цаг 45 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 16 цаг 46 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 16 цаг 49 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 16 цаг 53 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 16 цаг 56 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 17 цаг 13 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 19 цаг 33 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 19 цаг 51 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 21 цаг 23 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 21 цаг 25 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 21 цаг 26 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 21 цаг 28 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 21 цаг 30 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 21 цаг 34 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 21 цаг 37 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 21 цаг 46 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о...
Top