БНСУ-д ажиллаж, хугацаа нь дуусч буй E9, E10 визтэй гадаадын иргэдийн гэрээт хугацааг 50 хүртэл хоногоор сунгахаар болжээ. Энэ талаар БНСУ-ын Хууль зүйн яам болон Хөдөлмөрийн яам, Далайн асуудал хариуцсан яам мэдэгдсэн байна.
"COVID-19" халдварын улмаас БНСУ-д ирэх гадаад ажилчдын тоо буурч, жижиг, дунд үйлдвэр, загасчлалын үйлдвэрлэл зэрэг газарт ажиллах хүчний хомсдол үүсээд байгаа аж. Тиймээс тус улсын Хөдөлмөрийн яам 4 жил 10 сарын хугацаа нь дуусч нутаг буцаж буй гэрээт ажилтныг тус улсад үргэлжлүүлэн ажиллах боломж олгохоор болжээ.