x

400 гаруй хоригдол шинээр коронавирусийн халдвар авчээ

БНХАУ-ын Хубэй, Шаньдун, Жөзянь гурван мужийн таван шоронд коронавирусний халдвар авсан 449 шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар өчигдөр албаны эх сурвалж мэдээлжээ.

Одоогийн байдлаар дор хаяж шоронгийн 9 ажилтан, 505 хүмүүжигч нийт 514 хүн коронавирусний халдвар авсан нь тогтоогдоод байгаа бөгөөд батлагдсан 514 тохиолдлын тал хувь нь Хубэй мужийн хорих ангиас илэрчээ.    

Урьдчилан сэргийлэх хяналт сул байсан гэсэн шалтгаанаар Шаньдун мужийн Хууль зүйн тэнхимийн дарга, Хубэй мужийн эмэгтэйчүүдийн хорих ангийн захирагч зэрэг 11 хүнийг ажлаас нь чөлөөлж, хорих ангийн нэг ажилтанд хэрэг нээн шалгаж байна. Мөн өөр нэгэн хорих ангийн ажилтанд Хятадын Комунист намаас хатуу шийтгэл оногдуулжээ.    

Хятадын Комунист намын Төв хорооны Улс төр, хууль эрх зүйн хороо нэг жилийн дараа дахин шалгалтын комисс байгуулсан бөгөөд Ардын дээд прокурорын газар, НАХЯ, Хууль зүйн яамтай хамтран хорих ангид гарсан халдварын дэгдэлтийг нарийвчлан судлуулахаар Шаньдун мужийн Рэн Чөн хорих анги руу явуулжээ.

Өнгөрсөн пүрэв гарагт Хубэй мужийн Ухань хотын эмэгтэйчүүдийн хорих ангид коронавирусний халдвар авсан 230, тус мужийн Ша Ян Хан Жин хорих ангид 41 /мөн сэжигтэй 9/, тус мужийн насанд хүрээгүйчүүдийн хорих ангид сэжигтэй 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Мөн Шаньдун мужийн Рэн чөн хорих ангид коронавирусний халдвар авсан 200 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт 207 болжээ. Түүнээс гадна Жөзянь мужийн Ши Ли Фөн хорих ангид шинээр халдвар авсан 29 тохиолдол бүртгэгдэж, нийт 36 болжээ.

Шаньдун болон Жөзянь мужийн хорих ангиудад гараад буй халдварыг хүмүүжигч бус хорих ангийн ажилтнаас тархсан байх магадлалтай гэж үзэж байгаа талаар Хятадын зарим хэвлэлд бичжээ.

Рэн Чөн хорих ангийн тухайд тус хорих ангийн нэгэн ажилтан өнгөрсөн сарын 30-ны өдрөөс энэ сарын 6-ны өдрийг хүртэл амрахдаа өндөр халуурч байсан бөгөөд улмаар энэ сарын 13-ны өдөр коронавирусний халдвар авсан болох нь тогтоогдсон байна.

Жөзянь мужийн Ши Ли Фөн хорих ангийн ажилтан 1-р сарын 14-19-ний өдөр Ухань хот руу зорчсон бөгөөд үүнийгээ санаатайгаар нууж нэгдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан бөгөөд дөрвөн өдрийн дараа халдвар авсан нь оношлогдсон талаар Жөзянь мужаас албан ёсоор мэдээлсэн байна.

Хорих ангиудад халдвар гарсан нь тогтоогдсоны дараа тухайн хорих ангиудын бүхий л хүмүүсийг нэг нэгээр нь тусгаарлаж, ариутгал хийх зэргээр арга хэмжээ авч байгаа юм байна.  

МОНЦАМЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 7 цаг 59 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 8 цаг 8 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 8 цаг 13 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 8 цаг 14 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 8 цаг 17 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 8 цаг 19 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 8 цаг 21 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 8 цаг 25 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 8 цаг 27 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 8 цаг 32 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 11 цаг 45 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 11 цаг 53 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 11 цаг 56 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 11 цаг 59 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 12 цаг 1 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 12 цаг 4 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 12 цаг 5 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 12 цаг 7 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 12 цаг 9 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 12 цаг 11 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top