x

Өмнөд Солонгос улсад 156 хүн коронавирусийн халдвар авчээ

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо БНСУ-д нэг өдрийн дотор 52 тоогоор нэмэгдлээ. Ингэснээр тус улсад халдвар авсан хүний тоо нийт 156 боллоо.

Шинээр илэрсэн 52 тохиолдлын 38 нь Тэгү хотод бүртгэгдсэн байна. Эдгээр хүмүүс өмнө нь "Covid-19" вирусээр өвчилсөн нь тогтоогдсон ба 61 настай эмэгтэйтэй хамт тус хотын Шинчонжи шашны урсгалын сүмд явдаг байжээ.

Халдвар тархахаас өмнө 61 настай уг эмэгтэйгээс эмч коронавирусийн шинжилгээ авахыг хэд хэдэн удаа хүссэн ч өгөөгүй байна. Үүнээс үүдэн халдвар хурдацтай тархжээ. Өмнөд Солонгосоос илэрсэн 31 дэх халдвар тээгч болох уг эмэгтэй нь Хятадад зорчиж байгаагүй, халдварыг ямар замаар авсан нь тодорхойгүй байна.

Мөн тус шашны цуглаанд оролцсон 1000 гаруй хүнийг шинжилгээнд хамруулаад байгаа аж. 

Эрх баригчид тархалтын голомт болоод байгаа Тэгү хотыг Хятадын Уханьтай адил тусгаарлан хөл хорио тогтоох арга хэмжээг авч ажиллаж байна. 

Өмнөд Солонгост коронавирусийн халдвараар 1 хүн нас барсан бол 16 хүн бүрэн эдгэрч, 139 хүн эмчилгээ хийлгэн эмнэлэгт хэвтэж байгаа аж.

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр /2020.02.21/ БНСУ-ын Тэгү хотоос Бусан-Улаанбаатарын онгоцоор өчигдөр орой ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-д тусгаарлаж, ажиглалтад авсан тухай мэдээллэв. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Тэгү хотод коронавирусийн халдварын 80 хувь нь бүртгэгдсэн байгаа тул бүх шатны сургуулиудаа хаасан байна. Тус хотод монгол оюутнууд олноор сурдаг. Эх орондоо ирсэн оюунуудаас халдварын ямар нэг шинж тэмдэг илрээгүй ч өвчлөл гарсан улсаас ирж байгаа тул хяналтанд оруулсан. Шинжилгээний хариу гараагүй байгаа. Мөн Завхан аймагт нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарласан" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 8 цаг 12 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 8 цаг 22 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 8 цаг 27 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 8 цаг 28 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 8 цаг 31 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 8 цаг 33 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 8 цаг 34 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 8 цаг 39 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 8 цаг 41 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 8 цаг 46 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 11 цаг 58 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 12 цаг 7 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 12 цаг 9 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 12 цаг 12 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 12 цаг 14 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 12 цаг 18 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 12 цаг 19 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 12 цаг 20 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 12 цаг 23 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 12 цаг 24 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top