Дэлхий даяар коронавирусийн халдварын тархалт нэмэгдсээр байна.
Энэ сарын 3-ны өдөр долоон сартай нярай шинэ төрлийн коронавирусийн халдвартай гэдэг нь тогтоогдож Шанхай хотын эмнэлэгт хэвтжээ. Түүнд Ухань хотоос ирсэн хамаатан нь коронавирус халдаасан нь тогтоогдсон аж.
Тэгвэл тус хотын эмнэлэгт эмчлүүлж байсан долоо сартай нярай бүрэн эдгэрч, өчигдөр эмнэлгээс гарчээ. Тэрээр коронавирусийн халдвар нь эдгэсэн хамгийн залуу өвчтөн болсон байна.
Мөн тус эмнэлэгт бага насны 10 хүүхэд хэвтэн эмчлүүлснээс зургаа нь бүрэн эдгэрсэн бол дөрөн хүүхдийн биеийн байдал сайжирч байгаа гэнэ.
“Covid-19” буюу шинэ төрлийн коронавирусээр өндөр настай болон суурь өвчтэй хүмүүс илүү хүндээр өвчилж байгаа ба нас барах магадлалын хувьд өндөр настай хүн илүү өртөмтгий байгаа юм.