x

БНСУ-д коронавирусийн халдварын тохиолдол огцом өсчээ

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдээлж байна.

2020 оны хоёрдугаар сарын 19-ний 09:00 цагийн байдлаар БНСУ-д коронавирусийн халдварын тохиолдол нийт 46 болж огцом өсөөд байна. Үүнээс сүүлийн 13 тохиолдол нь Умард Гёнсан мужийн Дэгү хотоос илэрсэн ба вирусийн халдвар ахуйн замаар хурдацтай тархаж болзошгүй байна.

Одоогоор халдварын тохиолдлууд БНСУ-ын Сөүл, Инчеон, Гуанжу, Кёнги мужийн Гуян, Пёнтек, Бүчон, Сувон, Гүри, Умард Чолла мужийн Гүгсан, Өмнөд Чолла мужийн Нажү, Умард Гёнсан мужийн Дэгү зэрэг хотууд болон Инчеон олон улсын нисэх буудлаас илэрсэн. Иймээс иргэн та Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан дараах зөвлөмжүүдтэй танилцаж, хэрэгжүүлэхийг уриалж байна.

  • Гараа сайтар савандаж, тогтмол угаах

  • Гар халдваргүйжүүлэгч хэрэглэх

  • Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгож хэрэглэх

  • Эмнэлэг, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэх

  • Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх

  • Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх

  • Амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих

Хэрэв танд өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/, Цагаачлалын албаны 1345 /09:00-22:00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандана уу. БНСУ дахь нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээ, мэдээлэл авах боломжтой.

Мөн өвчний тархалтын нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны Консулын хэлтсийн 02-798-1950 дугаарын утас, www.mongolembassy.com цахим хуудас болон “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудаснаас мэдээлэлтэй тогтмол танилцаж байна уу.

БНСУ-ын хууль зүйн яамны мэдээлснээр Монголын 48185 иргэн тус улсын нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч байгаа юм. 

Өнөөдрийн байдлаар БНСУ-д халдвар авсан 82 тохиолдол бүртгэгдэж, 16 хүн бүрэн эдгэжээ. Таатай мэдээ нь тус вирусийн улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (23.105.110.226)
    нийт монголчуудынхаа төлөө солонгосоос ирэх хөдөлгөөнийг хаах хэрэгтэй байна.
    2020 оны 02 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 8 цаг 11 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 8 цаг 20 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 8 цаг 25 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 8 цаг 26 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 8 цаг 29 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 8 цаг 31 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 8 цаг 33 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 8 цаг 37 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 8 цаг 39 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 8 цаг 44 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 11 цаг 57 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 12 цаг 5 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 12 цаг 8 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 12 цаг 11 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 12 цаг 13 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 12 цаг 16 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 12 цаг 17 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 12 цаг 19 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 12 цаг 21 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 12 цаг 22 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top