Шинэ коронавирусийн халдвар манай улсад илрээгүй ч эрсдэл өндөртэй орны тоонд багтсан хэвээр байна. Иймд иргэд ДЭМБ-аас гаргаж байгаа зөвлөгөөг дагаж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэдгийг ЭМЯ-наас сануулсаар байгаа юм.
Коронавирусийн тархалтын төв болсон Хубэй мужид өчигдөр бүртгэгдсэн шинэ халдварын тоо огцом буурсан тухай өнөөдөр өглөө мэдээллээ.
Лхагва гаригт тус мужид шинээр 349 халдварын тохиолдол бүртгэгдэж, нас барсан өвчтөний тоо 108 байсан байна.
Өнөөдрийн тоо баримтыг нэгтгэвэл дэлхий даяар Covid-19 вирусийн халдвар авсан 75291 тохиолдол бүртгэгдэж, 2120 өвчтөн нас баржээ.
Харин халдвар авсан 14452 хүн бүрэн эдгэрсэн нь хэмээн мэдээллээ.
Мягмар гаригт /2020.02.18-2020.02.19/ 1693 хүн шинээр халдвар авч, 132 өвчтөн нас барсан.
Даваа гаригт /2020.02.17-2020.02.18/ 1807 хүн шинээр халдвар авч, 93 өвчтөн нас барсан.
Ням гаригт /2020.02.16-2020.02.17/ 1933 хүн шинээр халдвар авч, 100 хүн нас барсан.
Бямба гаригт /2020.02.15-2020.02.16/ 1843 хүн шинээр халдвар авч, 139 өвчтөн нас барсан.