x

Коронавирус дэлхийн таван сая компанийг алдагдалд оруулна

Хятадаас эхлэн тархсан шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас үйлдвэр завод, дэлгүүр, худалдааны төвүүд хаагдсантай холбоотойгоор дэлхий дахины таван сая гаруй компанийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байна гэж судалгааны Dun & Bradstreet компанийн шинжээчид үзжээ.

Гэхдээ шинжээчид коронавирусийн халдвар дэлхийн эдийн засаг, бизнест яг ямар бодитой нөлөө үзүүлж байгааг өнөөдөр тодорхойлох аргагүй гэсэн байна. 

Dun & Bradstreet-ын судлаачид шинэ төрлийн коронавирус анх дэлгэрсэн Хубэй мужид Хятадын идэвхтэй бизнесийн бараг 90 хувь байдаг гэсэн байна. Вирусийн халдварт юуны түрүүнд бөөний худалдаа, үйлчилгээ, санхүүгийн салбар илүүтэй өртөж байгаа нь тус мужийн аж ахуйн нэгжүүдийн бараг 80 хувь болж байна гэж энд дурджээ. Хубэй мужид гадаадын том компаниудын салбар, охин компани 49 мянга байдгийн дотор Хонконгийн компани 49, америкийн компани 19, японых 12, германых таван хувь эзэлдэг байна.

Dun & Bradstreet компанийхаар бол хамгийн багаар бодоход гадаадын шууд ажиллагаа явуудаг 51 мянган компани, үүн дотор Fortune 1000-ын жагсаалтад багтдаг 163 компани коронавирусийн уршгийг шууд амсахаар болж байгаа гэнэ. Дам буюу хоёрдугаар түвшний нийтдээ таван сая компани, үүн дотор Fortune 1000-д багтдаг 938 компани аж ахуйн нэгж эрсдэлд орно гэж шинжээчид үзжээ.

Үүний зэрэгцээ дэлхийн эдийн засаг коронавирусийн тархалтаас болоод хамгийн наад зах нь долдугаар сар хүртэл алдагдал хүлээнэ гэж Оросын “ВТБ Капитал” төвийн Дэлхийн зах зээл дээрх макро эдийн засгийн салбарын тэргүүн Нила Маккиннона үзэж буйгаа хэлсэн байна. Түүнийхээр энэ аймшигт өвчний тархалтаас болоод 2020 оны нэг, хоёрдугаар улиралд дэлхийн Дотоодын нийт бүтээгдэхүүн тэг өсөлттэй гарах гэнэ.
Төв банкууд яаралтай тусламж үзүүлбэл хөрөнгө оруулагчид хувьцаагаа зах зээл дээр борлуулах боломжтой гэнэ.

Moody’s агентлаг ч бас Хятад, Австрали, Өмнөд Солонгос, Японы эдийн засгийн өсөлтийн талаарх өмнөх таамгаа бууруулсан байна.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 8 цаг 7 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 8 цаг 16 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 8 цаг 21 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 8 цаг 22 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 8 цаг 25 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 8 цаг 27 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 8 цаг 29 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 8 цаг 33 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 8 цаг 35 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 8 цаг 40 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 11 цаг 53 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 12 цаг 1 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 12 цаг 4 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 12 цаг 7 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 12 цаг 9 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 12 цаг 12 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 12 цаг 13 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 12 цаг 15 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 12 цаг 17 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 12 цаг 19 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top