x

Коронавирусийн халдварын тохиолдол 75000 давж, 2005 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн мэдээллээр коронавирусийн Хятадын Хубэй мужид нийт 1693 халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 132 өвчтөн нас баржээ.

Өнөөдрийн байдлаар зөвхөн Хятадад илэрсэн нийт халдварын тохиолдол 74129, нас барсан хүний тоо 2,000 болж байна.

Дэлхий даяар халдварын нийт тохиолдол 75122, нас барсан хүний тоо 2005 болжээ. Харин халдвар авсны дараа эдгэрсэн хүний тоо 12624 болсон байна. 

Хятадаас гадна тус вирусийн халдвараар нас барсан таван тохиолдол одоогоор Хонг Конг, Япон, Филиппин, Франц, Тайваньд бүртгэгдээд байна.

Манай улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна. Өнөөдөр сэжигтэй таван тохиолдлын хариу сөрөг гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлсэн юм. 

Тэрээр "Хоёрдугаар сарын 17-нд ХӨСҮТ-д гурав, Говьсүмбэр аймагт хоёр иргэнийг тусгаарлаж шинжилгээ авсан бөгөөд таван хариу сөрөг буюу халдваргүй гарсан. Өчигдөр буюу 18-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар тусгаарласан сэжигтэй тохиолдол байхгүй байна" гэж мэдэгдлээ. 

Харин иргэдийн дунд хардалт болоод байгаа оношлуурын баталгаатай эсэх талаар ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын мэргэжилтэн А.Баярзаяа мэдээлэл өгөв. 

Тэрээр "ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори нь амьсгалын замын цочмог халдвар үүсгэгчийг илрүүлэх тоног төхөөрөмж, урвалж, оношлууртай, мөн мэргэжлийн боловсон хүчин хангалттай байна.

ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори ДЭМБ-ын сүлжээ лаборатори болохынхоо хувьд Японы халдварт өвчин судлалын төвийн лавлагаа лабораториос оношлуур хүлээн авч, шинжилгээ хийж байна. Манай орон Ази тивдээ хамгийн түрүүнд оношлуур хүлээж авсан.

Оношлуурыг 100 хувь найдвартай гэж үзэж байгаа. ХӨСҮТ-ийн лаборатори Токиогийнхтой яг адил тоног төхөөрөмж, урвалж, оношлуур хэрэглэж байгаа" гэлээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэргэжилтнүүд гамшгийн нөхцөл байдалтай танилцаж, зөвлөгөө өгөхөөр Ухань хотод очго гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус өчигдөр мэдээлжээ.

Халдварын гол эх үүсвэр хэмээн тооцогдож буй Ухань хотод коронавирусээр халдварласан хүний тоо 44 мянгыг давсан бол халдварын тоогоор Сяогань болон Хуанган муж хоёр болон гуравдугаар жагсаж байна. 

Даваа гаригт /2020.02.17-2020.02.18/ 1807 хүн шинээр халдвар авч, 93 өвчтөн нас барсан.

Ням гаригт /2020.02.16-2020.02.17/ 1933 хүн шинээр халдвар авч, 100 хүн нас барсан.

Бямба гаригт /2020.02.15-2020.02.16/ 1843 хүн шинээр халдвар авч, 139 өвчтөн нас барсан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 8 цаг 1 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 8 цаг 10 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 8 цаг 15 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 8 цаг 16 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 8 цаг 19 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 8 цаг 21 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 8 цаг 23 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 8 цаг 27 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 8 цаг 29 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 8 цаг 34 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 11 цаг 47 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 11 цаг 55 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 11 цаг 58 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 12 цаг 1 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 12 цаг 3 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 12 цаг 6 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 12 цаг 7 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 12 цаг 9 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 12 цаг 11 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 12 цаг 13 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top