Шинэ төрлийн коронавирусийн гамшигийн голомт болоод буй Ухань хотын эмнэлгийн дарга өнөөдөр өглөө 10:30 цагт коронавирусийн /Covid-19/ халдварын улмаас нас баржээ.
Хубэй мужийн эрүүл мэндийн хороо сошиал хуудсандаа Лю даргыг өнгөрсөн шөнө нас барсан тухай анх мэдээлсэн байна. Гэвч дараа нь энэ мэдээллээ үгүйсгэж, түүнийг амьд байгаа тухай дахин мэдээлжээ.
Харин өнөөдөр өглөө Хятадын төв телевизийн /CCTV/ сошиал хуудсанд Лю захирлыг нас барсан тухай мэдээлжээ.
Өнгөрсөн баасан гаригийн байдлаар коронавирусийн голомт дээр ажиллаж байгаа 1716 эмч, сувилагч халдвар авснаас зургаа нь нас барсан талаар мэдээлсэн.
2003 онд Хятадын засгийн газар SARS вирус тархах үеэр бодит мэдээллийг нуун дарагдуулсан хэмээн олон улсын хамтын нийгэмлэгт шүүмжлүүлж байсан. Харин энэ удаа аль болох нээлттэй ажиллана гэдгээ амлаад байгаа билээ.