Өнөөдрийн байдлаар коронавирусийн голомт болох Хятадын Хубэй мужид сүүлийн 24 цагийн дотор 1807 халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 93 өвчтөн нас баржээ.
Мөн зөвхөн тус мужид коронавирусаар халдварласан хүний тоо 60000-д хүрсэн бол халдварын улмаас нас барсан хүний тоо 1789-д хүрчээ.
Харин дэлхий даяар шинэ коронавирусийн халдварын тоо 73348, нас барсан хүний тоо 1868, эдгэрсэн тохиолдол 10615 болсон байна.
Коронавирусийн гамшигтай холбоотойгоор гуравдугаар сарын эхээр болох байсан Хятадын хууль тогтоох дээд байгууллагын жил тутмын чуулган хойшилж байгааг Синьхуа агентлаг өчигдөр мэдээлжээ.
Ням гаригт /2020.02.16-2020.02.17/ 1933 хүн шинээр халдвар авч, 100 хүн нас барсан.
Бямба гаригт /2020.02.15-2020.02.16/ 1843 хүн шинээр халдвар авч, 139 өвчтөн нас барсан.