x

Коронавирусийн халдвар дахин өсөх хандлагатай байна

Шинэ төрлийн коронавирусийн болсон Хубэй мужид сүүлийн 24 цагийн дотор 1933 хүн шинээр халдвар авч, 100 хүн нас барсан тухай мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Хятад даяар халдвар авсан хүний тоо 70445, нас барсан хүний тоо 1765 болжээ.

Шинээр илэрсэн халдварын тоо пүрэв гаригаас хойш буурч байсан ч дахин өсөх хандлагатай байна. Хубэй мужид шинээр илэрсэн халдварын 90 орчим хувь нь Ухань хотод бүртгэгдсэн байна.

Мөн Хубэй мужид өчигдөр буюу ням гаригаас эхлэн хөл хорионы хатуу дэглэм хэрэгжиж эхэлсэн байна. Энэ нь Ухань хот болон түүний ойр орчмын 200 орчим суурин газрын нийт 24 сая хүнд үйлчилж байгаа аж. 

Шинэ дэглэмд хамрагдсан бүх тосгон суурингууд зөвхөн ганц гарцаар иргэдийг оруулж, гаргаж байхаар болжээ. Мөн гаднаас хүн нэвтрүүлэхгүй, нэг өрхөөс нэг л хүн гурван өдөр тутамд зайлшгүй шаардлагатай хүнс, ахуйн бараа худалдаж авахыг нь зөвшөөрсөн байна. Түүнчлэн, олон нийтийн арга хэмжээ, хурим, найр зэргийг хориглож, оршуулгын ёслолыг цомхон хүрээнд гүйцэтгэж байх журам гарчээ.

Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 71223, нас барсан өвчтөний тоо 1770 болсон байна. Харин халдвар авсны дараа бүрэн эдгэрсэн хүний тоог 10607 болсон гэж Хятадын үндэсний эрүүл мэндийн хорооноос мэдээлжээ. 

Коронавирусийн халдвар өнөө өглөөний байдлаар Хятадаас гадна нийт 780 тохиолдол бүртгэгдээд байна. 

Тэдгээрээс Японд хамгийн олон буюу 414 тохиолдол бүртгэгдсэн бол Сингапурт 75, Хонконгт 57, Тайландад 34, БНСУ-д 29, Малайзад 22, Тайваньд 20, Герман 4, Вьетнамд 16,  Австрали, АНУ-д 15, Францад 12 тохиолдол тус тус бүртгэгджээ. 

Мөн Макао, Их Британи, АНЭУ, Канад, Энэтхэг, Филиппин, Италид, ОХУ, Испани, Балба, Бельги,  Камбож, Финланд, Швед, Шри Ланка, Египетэд бүртгэгдээд байгаа юм. 

Хятадаас гадна коронавирусын халдварын улмаас Филиппин, Хонконг, Япон, Франц, Тайваньд тус тус 1 хүн нас баржээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 7 цаг 59 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 8 цаг 8 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 8 цаг 13 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 8 цаг 14 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 8 цаг 17 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 8 цаг 19 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 8 цаг 20 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 8 цаг 25 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 8 цаг 27 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 8 цаг 32 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 11 цаг 45 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 11 цаг 53 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 11 цаг 56 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 11 цаг 59 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 12 цаг 0 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 12 цаг 4 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 12 цаг 5 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 12 цаг 7 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 12 цаг 9 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 12 цаг 10 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top