Хятад улсын Хубей мужаас дэгдээд буй уушигны хатгалгаагаар илэрдэг шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиодол хурдацтайгаар нэмэгдэж байна.
Энэ сарын 13-ны байдлаар халдварын шинэ тохиолдол огцом өсөж 14 мянгаар нэмэгдсэн бол өнөөдөр буюу 14-ны байдлаар сүүлийн 24 цагийн дотор 4823 шинэ тохиолдол бүртгэгдэж, 116 хүн нас барсан байна.
Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлж буйгаар шинээр халдвар авсан хүнийг бүртгэх аргаа өөрчилсөнтэй холбоотойгоор халдварын тохиолдлууд ихсэж байна гэж тайлбарласан юм.
Өмнө нь зөвхөн коронавирусийн оношлуурын үр дүнг зарлаж байсан бол одоо эмнэлзүйн оношоор илрүүлсэн тохиолдлуудыг нэмж тоолдог болоод байна.
"COVID-19" коронавирусийн халдварын тохиолдол өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 65209, нас барсан хүний тоо 1486-д хүрээд байна.