92 дахь удаагийн Оскарын наадмын гол шагналуудыг хамсан Өмнөд Солонгосын кино найруулагч Бон Жун Хогийн "Parasite" киноноос сэдэвлэсэн цувралыг HBO суваг бүтээхээр болжээ.
HBO суваг цувралын гол дүрд тоглох жүжигчдийг одоогоор сонгож байгаа бөгөөд албан ёсны шийдвэр гараагүй ч жүжигчин Марк Руффалогийг гол дүрд нэр дэвшүүлж байгаа аж.
HBO сувгийн "Parasite" цувралыг кино найруулагч Адам Маккей, Бон Жун Хотой хамтран бүтээхээр болсон байна.
Одоогоор энэхүү төсөл нь 5-6 ангитай богино цуврал болно гэж төлөвлөгдөж байгаа юм. Харин үйл явдал нь киноны үргэлжлэл эсвэл шинэчлэгдсэн хувилбар болох эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Сануулахад, "Parasite" кино Оскарын наадмаас "шилдэг кино", "шилдэг найруулагч", "шилдэг гадаад кино", "шилдэг эх зохиол" гэсэн дөрвөн шагналаас гадна Каннын кино наадмын гол шагналыг хүртсэн билээ.