БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин “Parasite” киноны уран бүтээлчдийн багт Оскарын шагнал хүртсэнд нь тусгайлан баяр хүргэжээ.
Кино урлагийн дээд шагнал хэмээн нэрлэгддэг 92 дахь удаагийн Оскарийн шангал гардуулах ёслол өчигдөр Лос-Анжелес хотноо болсон билээ.
Энэ жил тус наадам Азиудых болсон гэхэд хэлсдэхгүй. БНСУ-ын найруулагч Бон Жун Хогийн “Parasite” уран сайхны кино “Шилдэг кино” төрөлд Оскарын шагнал хүртсэн бөгөөд энэ нь 92 жилийн турш үргэлжилж буй тус наадмаас гадаад кино гол шагналыг хүртсэн анхны тохиолдол болсон юм. “Parasite” кино нь “Шилдэг найруулагч”, “Шилдэг эх зохиол”, “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрлүүдэд мөн Оскарын шагнал хүртсэн билээ.
“Шимэгч” кино солонгос хэв маягийг шингээсэн түүхээрээ дэлхий дахины сэтгэлийг хөдөлгөж, өвөрмөц нарийн найруулга, гүнзгий утга агуулга, зохиол, эвлүүлэг, дуу, жүжигчдийн ур чадвараа дэлхийд батлан харууллаа. Кинонд хөгжилтэй үйл явдал өрнөхийн зэрэгцээуйтгартай үйл явдлуудыг давхар давхар харуулах бөгөөд нийгэмд хандаж шинэ мессеж хүргэхийг зорьсон сайхан уран бүтээл болсон” хэмээн Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин мэдэгдэлдээ дурджээ.
Холбоотой нийтлэл: “Parasite” юуны тухай вэ? Шимэгч нь хэн бэ?