Хятад улсын 31 муж нутаг, дэлхийн 28 оронд тархаад буй шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас 1016 нас бараад байна.
Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээр коронавирусаар халдварласан 3996 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Одоогийн байдлаар вирусний халдвар авсан нийт хүний тоо 42638, нас барсан хүний тоо өчигдөрийн байдлаар 108-аар нэмэгдэж, 1016 болжээ. Үүнээс халдвар гарсан Хубэй мужад 103, бусад мужуудад 5 хүн нас барсан байна.
Хятадын Ухань хотоос гаралтай уушигны хатгалгаа өвчнийг шинэ төрлийн коронавирус гэж нэрлээд байгаа. Тус вирусын улмаас дэлхий эрүүл мэндийн байгууллагаас олон улсад онд байдал зарласан юм.
Мөн ДЭМБ-ын ерөнхийлөгч Тедрос Аданом Гебрейесус “Цаашид өвчний тархах эрсдэл өндөр хэвээр байна. Бүх улс орон үүнд бэлтгэлтэй байх цаг нь болжээ” хэмээн мэдэгдээд байгаа.
Коронавирусийн халдварын улмаас нас барсан тохиолдол Хятад улсаас гадна Филиппинд нэг, Хонконгт нэг бүртгэгдсэн байна.
Хятадын засгийн газар тархалтыг зогсоохын тулд 20 мужийн 80 хотод хэсэгчлэн хөл хорио тогтоогоод байна.