92 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол үргэлжилж байна.
Дөнгөж сая жүжигчин Хоукин Фэникс "Joker" кинод бүтээсэн дүрээрээ "Шилдэг эрэгтэй гол дүр"-ийн шагналыг хүртлээ.
Өмнө нь "Dark knight" кинонд бүтээсэн жокерийн дүрээр жүжигчин Хит Леджер "Оскар" хүртэж байсан билээ.
Харин Шилдэг эмэгтэй жүжигчнээр Рене Зеллвегер "Judy" кинонд бүтээсэн дүрээрээ шалгарлаа.