x

Коронавирусийн тухай анх мэдээлж байсан эмч уг халдварын улмаас нас баржээ

Шинэ төрлийн коронавирус тарсан тухай анх олон нийтэд зарлаж, анхааруулж байсан 34 настай эмч Ли Вэнлянь өөрөө уг вирусийн халдвараар нас баржээ. 

ДЭМБ-ын онц байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан “Гамшгийн тэргүүн эгнээнд ажиллаж байсан мэргэжилтэн нас барсанд бид гүнээ эмгэнэн гашуудаж байна” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Ли сургууль хамт төгссөн эмч нартай чатаар харилцахдаа SARS хэлбэрийн вирус тарж, Ухань хотын эмнэлэгт хэд хэдэн өвчтөнийг тусгаарлаад байгаа тухай мэдээлж байжээ.

Үүний дараа орон нутгийн эрүүлийг хамгаалах газар шинэ төрлийн вирусийн халдвараар 27 хүн өвдөөд байгаа тухай мэдээлсэн юм.

Удалгүй Ли эмчийг өөр долоон хүний хамт цагдаагийн газарт дуудаж, дахин өвчний талаар мэдээлэл задруулахгүй байхыг шаардаж, ам өчгийг нь бичгээр авч байжээ.

Нэгдүгээр сарын 1-ний өдөр Хятадын төрийн суваг CCTV “цуурхал” тараасан Ухань хотын найман эмчийг буруутгасан мэдээ цацаж байв. Цагдаагаас сануулга авсан Ли Вэнлянь нэгдүгээр сарын 3-ны өдөр ажилдаа буцаж ирсэн бөгөөд нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн биед нь халдварын шинж илэрч эхэлжээ.

Энэ үеэр Хятадын засгийн газар коронавирус хүнээс хүнд халдсан тохиолдол илрээгүй, эмнэлгийн ажилтнуудаас халдвар авсан хүн байхгүй гэсэн мэдээллийг цацсаар байсан гэнэ.

Эрх баригчид эмч халдвар авсныг нууж, гадагш мэдээлэхгүй байгаа тухай тэр нэгдүгээр сарын 31-нд Вэйбо сошиал сүлжээнд нийтэлсэн байна. “Миний шинжилгээний хариу халдваргүй гэж гарсан ч амьсгалахад хүнд, арай ядан явж байна. Аав, ээж хоёр маань ч эмнэлэгт хэвтлээ” гэж тэр бичиж байжээ. Эцэст нь өнгөрсөн Бямба гарагт Ли Вэнлянийг коронавирусийн халдвартай гэж албан ёсоор оношилжээ. 

Хятадын сошиал орчинд иргэд эмгэнэл илэрхийлж, мэдээлэл задруулсан Ли Вэнляньд хатуу хандаж байсан эрх баригчдаас уучлал гуйхыг шаардсан байна.

Эх сурвалж: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 8 цаг 2 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 8 цаг 12 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 8 цаг 17 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 8 цаг 18 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 8 цаг 21 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 8 цаг 23 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 8 цаг 24 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 8 цаг 29 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 8 цаг 31 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 8 цаг 36 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 11 цаг 49 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 11 цаг 57 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 11 цаг 59 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 12 цаг 3 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 12 цаг 4 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 12 цаг 8 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 12 цаг 9 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 12 цаг 10 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 12 цаг 13 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 12 цаг 14 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top