Хятадын Ухань хотоос гаралтай уушигны хатгалгаа өвчнийг шинэ төрлийн коронавирус гэж нэрлээд байгаа. Тус вирусын улмаас дэлхий эрүүл мэндийн байгууллагаас олон улсад онд байдал зарласан юм.
Хядатын үндэсний эрүүл мэндийн хорооноос өдөр бүр мэдээлэл дамжуулж байна. Өчигдөр шөнө буюу 2020 оны 2-р сарын 4-ны байдлаар коронавирусаар халдварлагсдын тоо 24550 хүрчээ. Ганц өдрийн дотор 4000 гаруй тохиолдол нэмж бүртгэгдээд байна.
Коронавирусын халдвараар 491 хүн /Хонконгт нас барсан хүнийг оруулаад/ нас барж, 907 хүн эдгэж, эмнэлгээс гарчээ. Харин 185500 хүн хяналтад байгаа аж.
Тус вирусаар халдвар одоогоор дэлхийн 28 оронд бүргэгдээд байгаа ба манай улс "сэжигтэй" ангилалд орсон байна.
2003 онд гарч байсан SARS халдварт вирустай харьцуулахад коронавирус нь тархалтын хувьд өргөн хүрээг хурдацтай хамарч байгаа ч үхэлд хүргэх тохиолдол нь гурван дахин бага буюу 3%-тай байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.