Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол өнгөрсөн шөнийн байдлаар /2020.02.02-00.00цаг/ халдвар авсан нь батлагдсан тохиолдол 17205 хүрч, 2996 хүний биеийн байдал хүнд байна. Харин халдвар авсан 475 өвчтөн эдгэж эмнэлгээс гарчээ.
БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээр коронавирусийн халдварын улмаас барсан хүний тоо 361 болж нэмэгдсэн байна.
Өчигдөр буюу зөвхөн нэгхэн өдрийн дотор Хятадад халдварын 2829 шинэ тохиолдол бүртгэгдэж, 57 хүн нас баржээ. Нийтдээ 189583 хүн халдвар авсан хүмүүстэй ойроос харьцсан бөгөөд 152700 нь эмчийн хяналтад байна. Түүнчлэн 21558 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.