Нэрт найруулагч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар агсны түүхэн замналыг харуулсан “Би бол Баатар” номын нээлт боллоо.
Нээлтэд түүнтэй хамтран ажиллаж байсан театр, кино урлагийн салбарын шилдгүүд хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлэв.
“Би Бол Баатар” номыг нэрт найруулагчийн өнгөрсөн хугацаанд сонин, сэтгүүл, телевизэд өгсөн ярилцлагын хайчилбар болон цуглуулсан баримт сэлтийг нэгтгэн бүтээсэн байна.
Баатар найруулагчийн хүү Энхжин аавынхаа авьяас, бүтээл, ажил үйлсийг үргэлжлүүлж, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд найруулагчаар ажиллаж буй.