Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Ерөнхий захирал Др Тедрогоор ахлуулсан тус байгууллагийн удирдах албаныхан өчигдөр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпинтэй уулзжээ. Уулзалтаар шинэ коронавирусийн дэгдэлтийн сүүлийн үеийн мэдээг дүгнэж, тархалтыг таслан зогсоох талаар ярилцсан байна.
Мөн Ухань хотод халдварын тархалтыг хязгаарлах, бусад хотод авч буй арга хэмжээг эрчимжүүлэх, уг вирусийн судалгааг үргэлжлүүлэх, мэдээлэл солилцох, Хятадын тал биологийн сорьцуудыг ДЭМБ-д өгөх талаар тохиролцжээ. Ингэснээр шинэ коронавирусийн вакцин, эмчилгээг гаргаж авахад түлхэц болох юм.