Дуурийн "Оскар" хэмээн нэрлэгддэг "Дуурийн од" шагналд Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин нэр дэвшжээ.
Олон улсын дуурийн найм дахь удаагийн шагналыг Италийн Ерөнхийлөгч болон Засгийн газрын ивээл дор тус улсын Гадаад Харилцааны Яам, Соёлын өв бүтээл, аялал жуулчлалын яам, Залуучуудын холбоод, Олон улсын дуурийн театруудын хамтарсан холбоод, Симфони найрал хөгжмийн холбоод, "Верона сан" зэрэг мэргэжлийн өндөр статустай олон улсын сонгодог урлагийн сангууд, байгууллагуудаас ивээн тэтгэж тодруулж байгаа аж.
Энэ удаагийн шагналд симфони хөгжмийн шилдэг удирдаачид гурав, дуурийн шилдэг найруулагчид гурав, театрын төрөлд гурав, урлагийн хувцасны дизайнер зэрэг 27 шилдэг урлагийн зүтгэлтний нэр дэвшсэнээс дэлхийн сонгодог урлагийн шилдгийн шилдэг 15 дуурийн дуучны дотор ийнхүү Монголын дуучин багтжээ.