Коронавирусийн халдварын тархалтын голомт Ухань хотод байгаа иргэдээ эх орондоо авчрах эхний нисэх онгоц өнөө өглөө Токио хот руу хөдөлсөн талаар Япон улсын Гадаад хэргийн яам мэдээлжээ.
Ухань хотод тус улсын 700 орчим иргэн байгаагаас энхий ээлжинд 200 орчим иргэнийг гэрт нь хүргэж байгаа аж. Нисэх онгоц Токио хотын “Ханэда” нисэх буудалд газардах бөгөөд эмнэлгийн ажилтнууд зорчигчдын биеийн байдлыг хянах юм.
Японы иргэдийг шилжүүлэн авах эхний нисэх онгоц өчигдөр орой Уханийг зорьсон бөгөөд Хятадын талын хүсэлтээр амны хаалт, хамгаалалтын хувцас зэргийг уг нисэх онгоцоор хүргэжээ.
Мөн АНУ иргэд, дипломатчидаа эх орондоо шилжүүлэхээр мягмар гарагт нисэх онгоцоо Ухань руу илгээсэн бол БНСУ пүрэв, баасан гаригт тус хот руу нислэг үйлдэх төлөвтэй байна.
Мягмар гаригийн өглөөний байдлаар коронавирусийн улмаас 106 хүн нас барж, 4500 гаруй хүнд халдварлаад байна.