Герман улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын анхны тохиолдол өчигдөр орой бүртгэгджээ. Энэ талаар тус улсын Бавариа мужийн эрүүл мэндийн газрын дарга мэдээлсэн байна.
Өвчтөний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд эмнэлгийн хяналтад оруулан тусгаарласан байна. Өвчтөн Мюнхен хотоос баруун өмнөд зүгт байх Старнберг хотын оршин суугч бөгөөд түүнтэй ойр байсан иргэдийн тогтоосон аж.
Харин тус мужийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд "Бавариа мужийн хүн ам коронавирусаар халдварлах эрсдэл бага байна" гэж үзжээ.
Хятадын Ухань хотод анх бүртгэгдсэн шинэ вирус нь уушгины хатгалгаатай төстэй амьсгалын замын халдварыг үүсгэдэг бөгөөд одоогоор өвчний улмаас Хятадад 100 гаруй хүн нас баржээ.
Мөн БНСУ, Тайвань, Тайланд, Балба, Вьетнам, Саудын Араб, Сингапур, АНУ, Франц, Австралид коранавирусний халдвар бүртгэгджээ.
Коронавирусийн халдварын голомт болсон Ухань хотоос Герман, Америк, Франц, Япон зэрэг 10 гаруй улс болон манай улс иргэдээ эх орондоо авчрахаар ажиллаж байна.