Лос-Анжелес хотын "Staples" танхимд болж буй "Grammy" наадмын 62 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд оролцогчид NBA-ийн домогт тамирчин Коби Брайантын дурсгалыг хүндэтгэлээ.
Уг наадмын хөтлөгч дуучин Алиша Киз "Америк төдийгүй дэлхий дахин нэгэн баатраа алдлаа. Бид эмтэрсэн сэтгэлтэйгээр энд зогсож байна" хэмээн түүнд зориулан "It's So Hard to Say Goodbye to Yesterday" дууг дууллаа.
Мөн “Staples” төвийн гадаа домогт сагсанбөмбөгчний дурсгалыг хүндэтгэхээр хэдэн зуун шүтэн бишрэгчид нь цугларчээ.
Түүнчлэн Lakers багийн эзэн Марк Кьюбан “Бид Коби Брайантын дурсгалыг хүндэтгэж, ийм шийдвэр гаргалаа. Коби бол сагсан бөмбөгийн элч төлөөлөгч, домог байсан. Тэр мөн сайн аав байсан. Түүний үлдээсэн өв зөвхөн спортоор хэмжигдэхгүй. Манай багт цаашдаа ямар ч тоглогч 24 дугаарыг эзэмшихгүй” гэж өөрийн твиттэр хуудсаараа мэдээлжээ.
Түүний төлөө олон мянган фенүүд нь гашуудаж, олны танил хүмүүс гүн эмгэнэл илэрхийлсээр байна.
Коби Брайнт "Grammy" наадмын ёслолоос хэдхэн цагийн өмнө нисдэг тэрэгний ослын улмаас 13 настай охин Жижигийн хамт хорвоог орхисон юм. Нисдэг тэргэнд нийт 9 хүн явж байсан ба бүгд амь эрджээ.
Сэтгэгдэл (1)