“Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс шинэ төрлийн коронавирустэй тэмцэхэд БНХАУ-д дэмжлэг үзүүлэх зорилгоор буяны сангаасаа 5 сая ам.доллар хандивласан China Daily сайтад мэдээллээ.
Билл Гейтсийн гэр бүлийн буяны сан шинэ коронавирусийн халдварын дэгдэлтийг дарах ажилд оролцож буй Хятадын хувийн болон төрийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байгаа аж.
Хандивын мөнгийг халдвар авсан хүмүүсийг илрүүлэх, тэднийг тусгаарлах, эмчлэхэд, мөн уг вирусний вакциныг гарган авах ажилд зарцуулах ажээ.
Мөн тус буяны сан Африкийн орнуудад шинэ коронавирусийн халдвар тархах эрсдэлийг хянах, бууруулах арга хэмжээ авахад зориулж 5 сая ам.доллар гаргасан гэж сангийн Хятад дахь салбарын тэргүүн Ли Ино мэдээлжээ.
chinadaily.com