Хятадын Ухань хотоос гаралтай уушигны хатгалгааны шинжтэй коронавирус тус улсын 29 мужид болон дэлхийн хэд хэдэн оронд тархаад байгаа билээ.
Тэгвэл Шанхай хотод коронавирусээр халдварласан нэгэн эмэгтэй эмчлүүлж, эмнэлгээс гарсан талаар Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос мэдээллээ. Шинэ вирусээр халдварлаад эдгэсэн анхны өвчтөн 56 настай, эмэгтэй аж.
Тэрээр энэ сарын 10-ны өдөр өндөр халуурч сульдан, уушгины хатгалгаа өвчний шинж тэмдэгтэйгээр Шанхай хотын эмнэлэгт ханджээ. Эмчилгээ хийж эхэлснээс хойш зургаан өдрийн дараа эмэгтэйн биеийн байдал аажмаар сайжирч, коронавирусийн хоёр шинжилгээний хариу нь сөрөг гарсан байна.
Дэлхий нийтэд аюулын харанга дэлдээд буй уг өвчнийг дархаар ДЭМБ болон бусад улс орнууд хамтран ажиллаж байгаа юм.
Тухайлбал, халдварт өвчлөл гарсан Ухань хотод долоо хоногийн дотор эмнэлэг барих ажил эхэлсэн ба нэг дор 1000 хүртэлх өвчтөн хүлээж авах хүчин чадалтай байх аж.
Мөн Ухань хот руу өвчтөнүүдийг эмчлэхэд нэмэлт тусламж хүргэх зорилгоор SARS буюу амьсгалын цочмог халтай хам шинж өвчин болон Эбола вирустэй тэмцэж байсан мэргэжилтнүүдээс бүрдсэн 6 баг бүхий 1230 эмч, мэргэжилтнүүдийг илгээжээ.