x

The Hu хамтлаг: Монгол соёл урлагаа дэлхий даяар түгээхийг хүсэж байна

"Европын аялан тоглолтын дараа Ази болон Австрали тивийг зорино"

The Hu хамтлагийг Хойд Америкийн 50 гаруй хотод хийсэн аялан тоглолтоо өндөрлөж, эх орон руугаа буцахын өмнө тус улсын Калифорни мужийн Pacific хотын телевизэд ажилладаг манай улсын иргэн сэтгүүлч О.Сарангэрэл Coast Life шоундаа зориулж, цөөн хором ярилцжээ. Энэхүү ярилцлагыг онцгой эрхтэйгээр орчуулан хүргэж байна.

-The Hu хамтлагийн нэр ямар утга илэрхийлдэг вэ?

-Хү гэдэг нь өвөг дээдэс маань хүннүгийн үеэс хэрэглэж ирсэн монгол язгуурын үг. Хүмүүн гэсэн үгнээс гаралтай.

-Та бүхэн өөрсдийн тоглодог урсгалаа Хүннү рок гэж нэрлэсэн. Яагаад ингэж нэрлэсэн бэ?

-Олон мянган жилийн өмнөх өвөг дээдсээс маань өвлөгдөж ирсэн гайхалтай уран бүтээлийг өнөө цагт нийцсэн байдлаар дэлхий дахинд таниулах, бүтээх саналыг бид маш сайхан хүлээж авсан. Монгол хөгжмийн хөг нь рок хөгжмийн кварт, квинт гэх үндсэн элементийг агуулсан байдаг.

Мөн татлагын хэмнэл нь рок хэв маягтай. Бид манай дуу хөгжим баатарлаг, сүр хүчтэй байсан гэж төсөөлж уран бүтээлээ туурвидаг. Өнгөрсөн жилийн есдүгээр сард “Юу вэ, юу вэ” дууг цацсан. Одоо 31 сая хүн үзсэн байна. “Чонон сүлд”, “Их эзэн чингис хаан” гээд олон уран бүтээл маань сонсогчдод хүрлээ. Дэлхийн олон оронд монгол соёл урлагийг түгээх юмсан гэж зорьж байна.

-Танай хамтлаг Хойд Америкийн 50 гаруй хотоор аялан тоглолтоо хийсэн. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Анхны аялан тоглолт маань амжилттай боллоо. Ихэнх хотод бүх тасалбар бүрэн зарагдаж дууссан. Анхны аялан тоглолт маань ийм өндөр үзүүлэлттэй байна гэдэг бидний хувьд чамлахааргүй амжилт. Үзэгчдийн эмоци, мэдрэмжээ илэрхийлж байгаа байдлаас ч энэ бүхэн харагддаг. 

Тоглосон бүх л газар бидний хувьд шинэ тайз. Гэтэл үзэгчид маань бидэнтэй өмнө нь уулзаж байсан мэт халуун дотно хүлээж авч, тайз руу гарахаас өмнө “Хү, хү” гэж дуудаж байлаа. Энэ бол бидний хувьд маш том хүндлэл, нэр төрийн хэрэг. 

-Монголын дуулиан болсон та бүхний дараагийн төлөвлөгөө юу вэ?

-Нэг сараас эхлэн бид Европоор аялан тоглоно. Тасалбарууд бүрэн зарагдаж дууссан. Тоглолт хийх тайзнаас эхлээд бүх л зүйлсийн цар хүрээ нэмэгдэж байна. Үүний дараа Ази болон Австрали, Өмнөд Америк, Шинэ Зеландад тоглолтоо үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна.  

Т.Намуунболор

"Засгийн газрын мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 17 цаг 38 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 17 цаг 40 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 17 цаг 53 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 17 цаг 56 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 17 цаг 58 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 18 цаг 0 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 18 цаг 2 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 18 цаг 7 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 18 цаг 10 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 18 цаг 27 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 20 цаг 47 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 21 цаг 5 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 22 цаг 36 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 22 цаг 39 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 22 цаг 40 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 22 цаг 41 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 22 цаг 44 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 22 цаг 48 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 22 цаг 51 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 23 цаг 0 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о...
Top