БНХАУ-ын Ухань хотод гарсан шинэ Коронавирус (уушгины хатгалгаа) өвчний халдвараар эх сурвалжын мэдээллээр 830 гаруй хүн өвчилж, 29 гаруй хүний ам эрсджээ.
Өнөөдрийн байдаар Азийн гурван улсад тус вирус илэрсэн бол дөнгөж сая Японы эрүүл мэндийн яам халдварыг хоёр тохиолдлыг бүртгэснээ мэдээллээ.
Японд шинэ вирусийн халдварын хоёр дахь тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор тус улсын засгийн газрын шуурхай хуралдаан болж ерөнхий сайд Шинзо Абэ коронавирустэй холбоотой үнэн зөв мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүргэхийг холбогдох яамд, байгууллагуудад үүрэг болгожээ. Мөн хил дээр тавьдаг зохих хяналт, шалгалтыг чангатгахыг үүрэг болгожээ.
Шинэ вирусын халдвар авсан иргэн нь Ухань хотоос буцаж ирсэн 40 настай эрэгтэй байжээ. Өвчтөний биеийн байдал одоогоор хэвийн байгаа аж.