x

Халдварын улмаас Үхань хотын тээврийг зогсоож, гарах хөдөлгөөнийг хаалаа

Сүүлд мэдээлэгдсэнээр шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 552 хүрч, амиа алдсан хүний тоо 17 болоод байна.

Тэдгээрээс Тайландад 4, Хонг Конгт 2, Макао, Тайвань, Өмнөд Солонгос, Япон, АНУ-д тус тус нэг халдвар илрээд байгаа юм. Бусад нь бүгд эх газрын Хятадад буюу дийлэнх нь Үхань хотод илэрчээ.

Үүний улмаас Олон улсын олимпийн хороо Уханьд болох олимпын эрх олгох боксын тэмцээнийг цуцалсан байна. “Токио 2020” зуны XXXII олимпын наадмын боксын тэмцээнийг ОУОХ-ноос зохион байгуулж байгаа бөгөөд Ази, Номхон далайн бүсийн олимпын эрхийн тэмцээн хоёрдугаар сарын 3-14-нд Хятадын Ухань хотноо болох байв.

Мөн Үхань хотоос гарах чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээ болон нисэх буудал, төмөр замын буудлуудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ. 

Өнөөдөр өглөөний 10 цагаас эхлэн хотоос гарах чиглэлийн автобус, метро, гаталга онгоц, хот хоорондын тээврийн автобусны үйлчилгээг зогсоосон байна. "Уушгины хатгалгаа өвчнийг үүсгэж буй коронавирусний халдварын тархалтыг зогсоож, ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг баталгаажуулах зорилгоор эдгээр арга хэмжээг хэрэгжүүлж байна" гэж хотын захиргаа мэдэгджээ. Тээврийн хориг хэзээ цуцлагдах талаар мэдээлээгүй байна.

Ухань хот нь Хятадын төмөр замын гол дөрвөн зангилааны нэг болдог. Хувийн машинтай иргэдэд хориг тогтоогоогүй ч “онц шаардлагагүй бол хотоос гарахгүй байх”-ыг анхааруулжээ. Нийт 11 сая оршин суугчтай Ухань хот нь Лондон, Нью Йоркоос ч том хот юм. Өчигдөр орой нийтийн тээврийн хориг зарлагдсаны дараа өглөөний 10 цагаас өмнө амжиж хотоос гарах гэсэн иргэд төмөр замын өртөө, нисэх онгоцны буудлуудыг дүүргэсэн байна.

Өчигдөр Швейцарийн Женев хотод хуралдсан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) шуурхай зөвлөл шинэ коронавирусийн халдварын улмаас олон улсад онц байдал зарлах эсэхийг шийдэх байсан юм. Зөвлөлийн гишүүд Ухань хотод тогтоосон нийтийн тээврийн хориг, өвчтөнүүдийн биеийн нөхцөл байдлын талаар Хятадын талаас дэлгэрэнгүй мэдээлэл авсны дараа эцсийн шийдвэрийг өнөөдөр буюу пүрэв гаригт гаргах юм байна.

Эх сурвалж: Xinhua, Reuters, AFP

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 8 цаг 56 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 9 цаг 6 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 9 цаг 11 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 9 цаг 12 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 9 цаг 15 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 9 цаг 17 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 9 цаг 18 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 9 цаг 23 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 9 цаг 25 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 9 цаг 30 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 12 цаг 42 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 12 цаг 51 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 12 цаг 53 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 12 цаг 56 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 12 цаг 58 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 13 цаг 2 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 13 цаг 3 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 13 цаг 4 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 13 цаг 7 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 13 цаг 8 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top