x

ОХУ-ын шинэ засгийн газар бүрдлээ

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шинэ сайд нарыг томилох зарлигт гарын үсэг зуржээ. Ерөнхийлөгчийн зарлигт зааснаар, ОХУ-ын Засгийн газрын тэргүүний орлогчийг ес болгож цөөлсөн байна. Өмнө нь ерөнхий сайд асан Дмитрий Медведев 10 орлогчтой байжээ.

Мөн Умард Кавказын асуудал эрхэлсэн яамыг татан буулгаж, чиг үүргийг нь Эдийн засгийн хөгжлийн яаманд шилжүүлжээ. ОХУ-ын Улсын бүртгэл, кадастр, зураг зүйн алба, Эрүүл мэндийн салбарын хяналтын алба болон Биоанагаахын агентлагийн үйл ажиллагаанд Засгийн газар хяналт тавихаар болсон байна.

Үүнээс гадна, Төрийн өмчийн удирдлагын агентлагийг Эдийн засгийн хөгжлийн яамнаас Сангийн яамны харьяанд шилжүүлжээ.  

Сайд нарын танхимд Хуульзүйн сайдаас бусад хүчний байгууллагуудыг хариуцсан бүх сайд нар суудлаа хадгалж үлдсэн байна. Сергей Шойгу Батлан хамгаалахын сайдын, Евгений Зиничев Онцгой байдлын яамны, Владимир Колокольцев Дотоод хэргийн сайдын суудалдаа хэвээр үлдлээ.

Хуульзүйн сайдаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Константин Чуйченког томилжээ.

Мөн Антон Силуанов Сангийн сайдын албан тушаалдаа хэвээр үлдсэн бол Денис Мантуровыг Үйлдвэр, худалдааны сайдаар, Сергей Лавровыг Гадаад хэргийн сайдын албан тушаалд нь үлдээжээ. Евгений Дитрихийг Тээврийн сайдаар дахин томилсон байна. Эрчим хүчний сайд Александр Новакийг албан тушаалд нь хэвээр үлдээжээ. Түүнчлэн Дмитрий Кобылкин Байгалийн нөөц, экологийн сайдын албандаа үлдсэн бол Дмитрий Патрушев ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайдын үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамыг Пермийн хязгаарын захирагч Максим Решетков тэргүүлнэ. Хөдөлмөрийн сайдын албыг Сангийн дэд сайд Антон Котяков хашихаар болсон бол Владимир Якушевыг Барилгын сайдаар дахин томилжээ.

Харин Засгийн газарт нийгмийн салбарыг хариуцаж байсан бүх сайд нарыг шинээр томилсон байна.

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин сайд нарын танхимынхаа шинэ бүрэлдэхүүнийг Владимир Путинд мягмар гаригт танилцуулжээ.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 8 цаг 53 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 9 цаг 2 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 9 цаг 7 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 9 цаг 8 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 9 цаг 11 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 9 цаг 13 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 9 цаг 14 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 9 цаг 19 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 9 цаг 21 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 9 цаг 26 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 12 цаг 39 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 12 цаг 47 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 12 цаг 50 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 12 цаг 53 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 12 цаг 54 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 12 цаг 58 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 12 цаг 59 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 13 цаг 1 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 13 цаг 3 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 13 цаг 4 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top