x

Д.Трампыг шүүх ажиллагаа албан ёсоор эхэллээ

НУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад итгэл үзүүлэх эсэхтэй холбоотой хэргийн хүрээнд түүнийг буруутгасан дүгнэлтүүдийг Конгрессын Сенатын танхимд пүрэв гаригт албан ёсоор танилцуулсан байна.

АНУ-ын Ардчилсан намын хяналтад байдаг Конгрессын доод танхим Д.Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлыг лхагва гаригт хэлэлцэж, буруутай гэдгийг нь нотолсон тогтоолыг олонхын саналаар баталжээ. Д.Трамп эрх мэдлээ урвуулан ашигласан, Конгрессын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэсэн хоёр дүгнэлтэд Төлөөлөгчдийн танхимын дарга, ардчилагч Нэнси Пелоси гарын үсэг зурсан байна. Үүний дараа Тагнуулын тусгай хорооны дарга Адам Шиффээр ахлуулсан Төлөөлөгчдийн танхимын долоон төлөөлөгч буруутгасан үндэслэлүүдийг Конгрессын дээд танхим дахь Бүгд найрамдах намын бүлгийн дарга Митч Макконнельд гардуулан өгчээ. Адам Шиффээр ахлуулсан Ардчилсан намын хууль тогтоогчид Сенатад эхлэх шүүх үйл явцад доод танхимаа төлөөлөх юм.

Үүнээс хоёр цагийн дараа шүүх ажиллагааг удирдан явуулах АНУ-ын Дээд шүүхийн дарга Жон Робертс Конгрессын Дээд танхимд тангараг өргөсөн байна. Мөн Сенатын бүх гишүүн тангараг өргөжээ. Дараа нь Конгрессын Дээд танхим шүүх үйл явцыг эхлүүлснийг Цагаан ордонд мэдэгдсэн байна. Митч Макконнелийн өмнө нь мэдээлснээр, анхны хурал нэгдүгээр сарын 21-нд болно.

Ардчилсан намынхан олонхын суудал эзэлдэг Төлөөлөгчдийн танхимын гишүүд Д.Трампад итгэл үзүүлэх эсэх үйл явцыг эхлүүлснээ өнгөрөгч есдүгээр сарын 24-нд мэдэгдсэн билээ. Д.Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийтэй долдугаар сард утсаар ярихдаа шахалт үзүүлсэн гэх дуулиан шуугиан энэ үйл явцыг эхлүүлэх шалтгаан болсон юм. Тэрбээр 2020 онд төрийн тэргүүнээр дахин сонгогдохын тулд Владимир Зеленскийд шууд бусаар шахалт үзүүлэн Киевийн дэмжлэгийг авахыг оролдсон гэж Ардчилсан намынхан үзэж байгаа аж. Ерөнхийлөгчийг буруутгасан дүгнэлтийг Төлөөлөгчдийн танхим 12 дугаар сарын 18-нд баталжээ.

Одоо Сенатын танхим тангарагтны шүүхийн үүргийг гүйцэтгэх бол Төлөөлөгчдийн тал яллагч талаар оролцох юм. АНУ-ын Ерөнхийлөгчийг огцруулахын тулд Сенатын танхимын гишүүдийн гуравны хоёрынх нь санал /дор хаяж 67 санал/ шаардлагатай. Бүгд найрамдах намын гишүүд Сенатын танхимд олонхын суудалд эзэлдэг учраас Д.Трампыг огцруулах магадлал бараг тэг хувьтай тэнцэнэ.

Харин Д.Трамп албан тушаалаас нь огцруулах Ардчилсан намын оролдлогыг “АНУ-ын түүхэн дэх шулмын хамгийн том ангийн үргэлжлэл” гэж нэрлэсэн бөгөөд импичменттэй холбоотой асуудлыг Сенатын танхимд хурдан хэлэлцүүлэхийг шаардсан билээ.

МОНЦАМЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 10 цаг 57 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 11 цаг 6 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 11 цаг 11 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 11 цаг 12 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 11 цаг 15 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 11 цаг 17 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 11 цаг 18 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 11 цаг 23 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 11 цаг 25 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 11 цаг 30 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 14 цаг 43 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 14 цаг 51 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 14 цаг 53 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 14 цаг 57 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 14 цаг 58 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 15 цаг 2 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 15 цаг 3 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 15 цаг 5 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 15 цаг 7 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 15 цаг 8 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top