БНХАУ-ын Харбин хотноо таван өдөр үргэлжилсэн мөсөн болон цасан баримлын тэмцээн өндөрлөж, өчигдөр цасан баримлын тэмцээний шилдгүүдийг тодруулжээ. Уг тэмцээнд Монгол, Орос, Индонез зэрэг 10 улсын 25 баг бүтээлээрээ өрсөлдсөн байна.
Цасан баримлын тэмцээнд эх дэлхий, хүрээлэн буй орчныг хамгаалах сэдвээр урласан Монголын уран бүтээлчдийн бүтээл тэргүүлж, мөсөн баримлын тэмцээнд ОХУ-ын уран бүтээлчид шилдгээр шалгарчээ. Монголын баг бүтээлдээ Австралид дэгдээд буй түймэрт хэдэн зуугаараа өртөөд буй коала баавгай болон имжийг дүрсэлсэн байна.
БНХАУ-ын Харбин хотод жил бүр болдог цасан баримлын тэмцээн энэ жил 25 дахь удаагаа, мөсөн баримлын тэмцээн нь 34 дэх удаагаа зохион байгуулагдсан байна. Монголын уран бүтээлчид өнгөрсөн жилийн Харбины мөсөн баримлын төрөлд мөн тэргүүлж байжээ.
Эх сурвалж: xhuanet.com