x

Дэлхийн хамгийн том шилжилт хөдөлгөөн удахгүй эхэлнэ

Хятадын шинэ жилийн баяр буюу Цагаан сар хоёр долоо хоног орчмын дараа эхлэх гэж буйтай холбогдуулан тус улс жил тутмын томоохон шилжилт хөдөлгөөнийг зохицуулахаар бэлтгэж байна.

40 хоног үргэлжилдэг хаврын баярыг Хятадын иргэд гэр бүлийн гишүүдтэйгээ тэмдэглэхээр гэр орноо зорьдог тул дэлхийн хамгийн өргөн хүрээг хамарсан шилжилт хөдөлгөөн үүсдэг юм. Уг баяр ихэвчлэн нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 18 хүртэл үргэлжилдэг бол энэ жил нэгдүгээр сарын 25-нд эхлэх ажээ.

2020 оны хаврын баярын үеэр 3 тэрбум гаруй аялал хийгдэх төлөвтэй байгаа нь өнгөрсөн оныхоос /2.99 тэрбум/ бага зэрэг өссөн үзүүлэлт ажээ. Тэдгээрээс 2.43 тэрбумыг автомашинаар, 440 саяыг галт тэргээр, 79 саяыг нисэх онгоцоор, 45 саяыг усан онгоцоор хийх гэнэ.

Дэлхий дээрх хамгийн урт төмөр замын сүлжээ бүхий Хятад улсад өнгөрсөн онд 8489 километр төмөр замыг шинээр барьснаас 5474 километрийг хурдны галт тэрэгний зам эзэлж байна. Энэ онд аяллын оргил үеүдээр /нэгдүгээр сарын 20-22, нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 1/ урьдчилан захиалагдаж дууссан тасалбаруудыг нэмэлтээр захиалах боломжийг бүрдүүлжээ.

Мөн цахим тасалбарын шинэ технологи галт тэрэг, хурдын зам, нисэх буудлууд дээр үүсдэг дарааллыг бууруулахад ихээхэн хувь нэмрээ оруулах төлөвтэй байна. Түүнчлэн өнгөрсөн онд Бээжин хотод “Daxing” олон улсын нисэх буудал ашиглалтад оржээ. Үүнээс гадна нислэгийн үеэр харагдах орчин хязгаарлагдсан үед туслах технологийн тусламжтайгаар цаг уурын таагүй нөхцөлийн улмаас нислэг хойшлогдох магадлалыг бууруулахаар төлөвлөсөн байна. 

МОНЦАМЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 11 цаг 4 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 11 цаг 13 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 11 цаг 18 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 11 цаг 19 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 11 цаг 22 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 11 цаг 24 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 11 цаг 25 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 11 цаг 30 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 11 цаг 32 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 11 цаг 37 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 14 цаг 50 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 14 цаг 58 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 15 цаг 0 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 15 цаг 4 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 15 цаг 5 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 15 цаг 9 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 15 цаг 10 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 15 цаг 12 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 15 цаг 14 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 15 цаг 15 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top