x

"Nissan"-ы экс боссыг Японоос оргуулахад Туркийн компанийг ашиглажээ

Туркийн хувийн агаарын тээврийн MNG Jet компани "Ниссан" компанийн гүйцэтгэх захирал асан Карлос Гоныг Японоос оргуулахад нисэх онгоцоо ашиглуулснаа хожим мэджээ. MNG Jet компанийн хоёр нисэх онгоцыг хоёр тусдаа хүн түрээслэн хэрэглэсэн нь үнэндээ Гоныг оргуулах ажиллагаанд ашиглагдсан байжээ.

Хоёр онгоцны нэг нь Дубайгаас Японы Осака хүрээд дараа нь Истанбулд ирсэн бол нөгөө нь Истанбулаас Ливаны нийслэл Бейрут руу ниссэн байна. Гэвч онгоцнуудыг захиалсан хүмүүс нь ашиглаагүй, харин Карлос Гоныг оргуулах ажиллагаанд ашиглагдсан болохыг MNG Jet компанийн удирдлагууд сүүлд мэдсэн байна.

Тус компани одоо Туркийн хуулийнханд шалгуулахаар хандаад байгаа бөгөөд нэг ажилтан нь онгоц захиалгын бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон байна. "MNG Jet компани одоо эрх баригчидтай хамтран ажиллаж, компанийн үйлчилгээг хууль бус үйлдэлд ашигласан хүмүүсийг шалгуулж байна" хэмээн тус компаниас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.

65 настай Карлос Гон нь Японы Ниссан, Мицубиши, Францын Рено автомашин үйлдвэрлэгчдийн бизнесийн бүлэглэлийг олон жил удирдсан бөгөөд түүнийг 2018 оны арваннэгдүгээр сард компанийн өмчийг хувьдаа зарцуулсан, татвараас зугтсан хэрэгт сэжиглэгдэн Токиод баривчилжээ.

Олон сар хорионд байсан Гоныг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Токио дахь гэрт нь хорьжээ. 24 цагийн камерын хяналтанд байсан Гон энэ долоо хоногийн эхээр Ливаны нийслэлд гэнэт очсон бөгөөд өчигдөр Японы хуулийнхан түүнийг Интерполын сүлжээгээр эрэн сурвалжилж байгаагаа зарласан юм.

Эх сурвалж: The Guardian

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 10 цаг 59 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 11 цаг 9 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 11 цаг 14 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 11 цаг 15 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 11 цаг 18 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 11 цаг 20 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 11 цаг 21 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 11 цаг 26 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 11 цаг 28 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 11 цаг 33 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 14 цаг 46 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 14 цаг 54 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 14 цаг 56 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 15 цаг 0 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 15 цаг 1 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 15 цаг 5 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 15 цаг 6 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 15 цаг 7 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 15 цаг 10 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 15 цаг 11 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top