x

"Nissan"-ы экс тэргүүнийг Япон улс Интерполоор эрэн сурвалжилж эхэллээ

Токиод гэрийн хорионд байхдаа оргож, Ливан улсад гараад байгаа "Ниссан" компанийн гүйцэтгэх захирал асан Карлос Гоныг эрэн сурвалжилж, баривчлах мэдэгдлийг Японы эрх баригчид Интерпол сүлжээгээр тараажээ.

Түүнийг Японы "Ниссан", "Мицубиши" компаниуд болон Францын "Рено" компанийн бизнесийн нэгдлийг олон жил удирдахдаа хөрөнгө мөнгө хувьдаа завшиж, татвараас зугтсан хэмээн буруутган шалгаж байсан юм. Ливаны хууль зүйн яам Интеролын мэдэгдлийг хүлээж авснаа өчигдөр мэдэгдсэн байна.

Ливанд ирснийхээ дараа Карлос Гон мэдэгдэл гаргаж, өөрийгөө "Японы шударга бус хуулийн системд барьцаалагдсан байсан тул оргосон" хэмээн тайлбарлаж, энэ талаар сэтгүүлчидтэй уулзана хэмээн мэдэгдсэн билээ.

Мөн тэр өөрийг нь оргуулах ажиллагаанд гэр бүлийнхэн нь оролцоогүй гэдгийг мэдэгдсэн байна. Карлос Гон “Оргох ажиллагааг би дангаараа зохион байгуулсан. Гэр бүлийнхэн маань үүнд ямар ч хамаагүй” гэжээ. Өчигдөр Японы прокурорууд Гоны Токио дахь гэрт нэгжлэг хийсэн байна.

Мөн Турк улс Карлос Гоныг оргуулах ажиллагаанд оролцсон байж болзошгүй хэмээн сэжиглэж, долоон хүнийг саатуулан шалгаж эхэлжээ. Ниссаны экс босс оргохдоо Токиогоос Истанбул, Истанбулаас Бейрут чиглэлд хувийн нисэх онгоцоор аялсан гэж үзэж байгаа юм.

Туркийн эрх баригчид энэ хэрэгт холбоотой байж болзошгүй дөрвөн нисгэгч, нисэх буудлын хоёр ажилтан, хувийн карго компанийн нэг менежэрийг баривчилсан байна. Гэвч Ливаны тал Карлос Гоныг баривчлан Японд хүлээлгэж өгөх магадлал тун бага байна. Учир нь тэр Ливаны эрх баригчидтай ойр холбоотой хүн юм.

Карлос Гоны эцэг эх нь Ливан хүмүүс бөгөөд өөрөө Бразилд төрж, Францад боловсрол олсон хүн ажээ. Тэрээр Францын Michelin, Renault зэрэг компаниудаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан юм.

Карлос Гон нийтдээ $80 саяын орлогоо татварын албанаас нуусан хэрэгт сэжиглэгдэн 2018 оны арваннэгдүгээр сард Токиод баривчлагдаж байв. Дараа нь түүнийг Ниссан компанийн өмч хөрөнгийг хувьдаа ашигласан хэмээн буруутгасан юм. Олон сар хоригдсоны эцэст тэрээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нэг тэрбум иений барьцаагаар гэрийн хорионд шилжжээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүл хүртэл Гон 24 цагийн камерын хатуу хяналтын дор амьдарч байв.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 11 цаг 17 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 11 цаг 27 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 11 цаг 32 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 11 цаг 33 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 11 цаг 36 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 11 цаг 38 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 11 цаг 39 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 11 цаг 44 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 11 цаг 46 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 11 цаг 51 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 15 цаг 4 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 15 цаг 12 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 15 цаг 14 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 15 цаг 18 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 15 цаг 19 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 15 цаг 23 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 15 цаг 24 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 15 цаг 25 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 15 цаг 28 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 15 цаг 29 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top