Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Ариунбямба Хятадын түүхэн сэдэвтэй олон ангит уран сайхны кинонд дүр бүтээжээ. Тус кино нь өнгөрсөн зургаадугаар сард БНХАУ-ын үзэгчдэд хүрсэн юм.
"Чанг Анд болсон 24 цаг" нэртэй 48 ангитай тус цуврал маргааш буюу энэ сарын 25-аас эхлэн "Asian box" сувгаар гарахаар болжээ.
Киноны үйл явдал Тан улсын үеийн нийслэл Чанг Анд өрнөх бөгөөд Түрэгийн цэргүүдийн бослогыг дарахаар зэхэж буйгаар эхэлдэг аж. Жүжигчин С.Ариунбямба Тангуд Түргүүдийг эзэлснийг эсэргүүцэн боссон 50 шилдэг түрэг баатрын дэд даамал Ма Гэ Арын дүрд тогложээ.