БНХАУ ирэх оны эдийн засгийн өсөлтөө хамгийн багадаа 6 хувьд барина гэсэн зорилт тавьжээ.
БНХАУ-ын удирдлагууд нийгмийн тогтвортой байдалд нөлөөлж болзошгүй ажлын байрны алдагдлыг бууруулахын тулд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийг хичээж байгаа боловч хөрөнгө оруулалтаар дамжуулан эдийн засгийг дэмжих бодлогын улмаас үүсэх өрийн асуудалтай нүүр тулгараад байна.
2020 оны гуравдугаар сарын эхээр болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралд танилцуулахаар төлөвлөж буй зорилтыг энэ сард болсон Эдийн засгийн төв хорооны ажлын албаны хаалттай хурлаар дэмжсэн гэж эх сурвалжууд мэдэгджээ.
Ирэх оны өсөлтийг боломжит хязгаарт буюу 6 орчим хувьд барихыг зорьж байна гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ. 2020 онд дэвшүүлсэн өсөлтийн зорилгодоо хүрэхийн тулд эдийн засгийн илүү тогтвортой бодлого хэрэгжүүлэхээ эрх баригчид амласан гэж мэдээлэлд дурдав.