2019 он гарснаас хойш дэлхийн 26 улсад хэвлэл мэдээллийн 75 ажилтан амиа алдсан тухай “Press Emblem Campaign” байгууллага тайландаа дурджээ.
Өнгөрсөн онд буюу 2018 онд 113 сэтгүүлч амиа алдаж байжээ. Хэвлэл мэдээллийн ажилтнууд амиа алдах нь багасаж байгаа нь “итгэл найдвар төрүүлж байгаа боловч тэдний аюулгүй байдлыг хангахад илүү их зүйл хийх шаардлагатай байна” гэж “Press Emblem Campaign” байгууллагын тайланд онцлон дурдсан байна.
2019 онд олон сэтгүүлч гэмтэж шархадсан, баривчлагдсан, заналхийлэл, халдлагад өртсөн болохыг тус байгууллагын шинжээчид мөн сануулсан байна.
Энэ жилийн тайланд хамгийн олон сэтгүүлч амиа алдсан нь Мексик /13/ улс байв. Афганистан /8/, Пакистан улсад /8/, Сири /6/, Хондурас /5/, Филиппин /4/ бичигджээ. Сэтгүүлчид амиа алдсан тохиолдол мөн Украин, Их Британи, Энэтхэг, Бразил, Хаити, Индонез болон зарим хэд хэдэн улсад бүртгэгдсэн байна.
“Press Emblem Campaign” байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн 10 жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн 1174 ажилтан амиа алджээ.
“Press Emblem Campaign” төрийн бус байгууллага нь НҮБ-ын дэргэд зөвлөлдөх статустай бөгөөд 2004 онд байгуулагджээ. Швейцарийн Женев хотод байрладаг тус байгууллага тайлангаа гаргахдаа НҮБ, төрийн бус байгууллагууд болон хэвлэлүүдийн мэдээллүүдийг эх сурвалжаа болгодог байна.
montsame.mn