“Warner Bros” кино компани “Matrix 4” болон DC-ийн супер баатар “The Flash” киноны нээлтийн өдрийг зарлалаа.
Анх 1999 онд дэлгэцнээ гарч гурван анги үзэгчдэд хүрсэн “Matrix” киноны шинэ ангийг Лана Вачовски найруулж, Киану Ривз дахин Неогийн дүрд бүтээхээр болсон билээ.
Жүжигчин Киану Ривз “Matrix 4” киног бүтээхээр болсонд баярласанаа илэрхийлж, дахин Неогийн дүрийг бүтээхийг хүсэж байгаагаа мөн мэдэгдэж байсан юм.
“Matrix 4” ирэх оны тавдугаар сарын 21-нд нээлтээ хийх бол “The Flash” кино 2022 оны долоодугаар сарын 1-нд нээлтээ хийх аж.
Дашрамд дурьдахад, “Matrix 4” киноны нээлт “Жон Вик 4” кинотой нэг өдөр нээлтээ хийх юм байна.