ХБНГУ-ын Бремен хотноо өчигдөр зохион байгуулсан Латин формейшн бүжгийн ДАШТ-д Монголын "Moon Dance" хамтлаг оролцож 3 дахь удаагаа шигшээд шалгаран цомын эзэд боллоо.
Тэд энэ удаагийн тэмцээнд Монголын бахархалт шувуу болох "Шонхор" нэртэй үзүүлбэрээр оролцож, дэлхийн хамтлаг гэдгээ нотолж, шилдэг зургаан багт шалгарч цом хүртлээ. Удирдсан багш дасгалжуулагчаар О.Оюунбат, О.Саранхүү багш нар ажиллажээ.
"Шонхор" нэрт гайхалтай үзүүлбэрийн хөгжмийг хөгжмийн зохиолч Д.Батмягмар зохиосон бол хувцасыг дизайнер О.Гэрэлтуяа бүтээсэн байна. Тэдний хамтын уран бүтээл "Moon Dance" хамтлагийн бүжигчдийн ур чадвараар амилж, дэлхийн аваргын 3 дахь удаагийн цомын эзэд болгосон байна.
Мөн "Star dance" хамтлаг "King and Queen" үзүүлбэрээрээ долоо дугаар байрт шалгарсан байна. Дасгалжуулагч багшаар Д.Батсайхан, А.Баасанжав ажилласан бол хөгжмийг Н.Пүрэвхүү найруулжээ.
Манай улсаас 10 дахь жилдээ "Moon Dance", "Star dance" хамтлагууд тус тэмцээнд тасралтгүй оролцож байгаа бөгөөд жил ирэх тусам амжилтаа ахиулсаар байгаа нь энэ билээ.
Сэтгэгдэл (12)