x

“Монголын кино өдрүүд-2019” Бээжин хотноо эхэллээ

Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2019 онд тохиож байгаа билээ. 

Ойн хүрээнд талууд соёлын өдрүүдээ харилцан өргөн дэлгэр зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээний нэг хэсэг болох “Монголын кино өдрүүд” БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 12 дугаар сарын 1-нд нээлтээ хийлээ.

Монгол Улсад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бүтээгдсэн 90 орчим киноноос Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 12 киног сонгон авч БНХАУ-ын Соёлын яаманд хүргүүлсэн бөгөөд тус яамны Үзэл суртал хариуцсан хэлтсийн мэргэжилтнүүд үзэж судлан

  • “Алсын удирдлага” (2015),

  • “Итгэл” (2017),

  • “ТҮЦ-ний охид” (2017),

  • “Халуун зүрх” (2019) зэрэг киног гаргахаар болжээ.  

“Монголын кино өдрүүд-2019” арга хэмжээний нээлтэд БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн хэлсэн үгэндээ, Монгол Улс, БНХАУ-ын хооронд “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай тунхаглал”-ын хүрээнд манай хоёр улс Соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Энэхүү кино өдрүүдээр олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн Монгол кинонуудаар эргэн уулзаж буйдаа туйлаас баяртай байна. Кино урлагаараа дамжуулан өөрийн улс үндэстэн, ард түмний түүх, соёл, хөгжил дэвшлийг дэлхийд таниулж, кино урлагийн хөгжилд өөрсдийн өнгө төрхийг тодорхойлж чадсан арвин туршлагатай та бүхэнтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна гэсэн юм.

БНХАУ-ын Кино, архивын газрын дэргэдэх кино театрт явагдаж буй “Монголын кино өдрүүд-2019” арга хэмжээ “ТҮЦ-ний охид” киногоор амжилттай эхэллээ.

Өрх толгойлсон, ганц бие эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал, эрхэлж буй жижиг бизнес, тэдний өмнө тулгамддаг асуудлуудыг бүтээлчээр харуулсан “ТҮЦ-ний охид” кино нь найруулагч Д.Галбаярын бүтээл юм. Кино өдрүүд өнөөдөр 17:00 цагт найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” (2015), найруулагч Б.Гарамхандын “Итгэл” кинонуудаар үргэлжилнэ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 17 цаг 43 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 17 цаг 45 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 17 цаг 57 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 18 цаг 1 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 18 цаг 3 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 18 цаг 4 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 18 цаг 7 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 18 цаг 12 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 18 цаг 14 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 18 цаг 31 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 20 цаг 51 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 21 цаг 9 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 22 цаг 41 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 22 цаг 43 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 22 цаг 44 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 22 цаг 46 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 22 цаг 48 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 22 цаг 52 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 22 цаг 55 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 23 цаг 5 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о...
Top