x

Эмэгтэйчүүдийн интернэт хэрэглээ эрчүүдийнхээс харьцангуй бага байна

Дэлхий даяар интернэт хэрэглэгчдийн тоо өсч байгаа ч, эмэгтэйчүүдийн интернэт хэрэглээ эрчүүдийнхээс харьцангуй бага байгааг АНУ-ын Олон улсын харилцаа холбооны байгууллагаас мэдэгдлээ.

Тус байгууллагын гаргасан судалгааны үр дүн дэлхий нийтийн анхаарлыг татаж, цахим хэрэглээнд жендерийн тэгш байдлыг хангах асуудал чухал болоод байгааг онцолсон байна.

Дэлхий даяар 4.1 тэрбум хүн нэгэн цаг мөчид цахим орчинд аялж байдаг талаар Олон улсын харилцаа холбооны байгууллагын судалгаанд дурдсан байна. Гэвч хөгжиж буй улс орнуудын интернэт хэрэглэгчдийг хүйсийн байдлаар нь ангилж үзэхэд, эмэгтэйчүүдийн цахим хэрэглээ харьцангуй бага байгаа нь ажиглагджээ.

Дэлхийн нийт эмэгтэйчүүдийн талаас илүү нь буюу 52 хувь нь интернэт хэрэглэдэггүй бол эрчүүдийн 42 хувь нь цахим орчноос гадуур байдаг гэсэн судалгааг тус байгууллагаас гаргасан байна. АНУ-аас бусад бүх улсад интернэт хэрэглэгч эрчүүд эмэгтэйчүүдээсээ олон байжээ.

Мөн Олон улсын харилцаа холбооны байгууллагын дата мэдээллээс харахад, интернэтийн хэрэглээ дэлхий дахинд өсч, нийт хүн амын 54 хувь буюу 4.1 тэрбум нь интернэтэд байнгын холбогддог байна.

Харин 3.6 тэрбум нь цахим орчноос түр гарсан, эсвэл огт интэрнэт хэрэглэдэггүй хүмүүс байдаг ажээ. Интернэтийн хэрэглээ бага байдаг улс орнууд нь голдуу буурай хөгжилтэй улсууд бөгөөд эдгээр улс оронд 10 хүн тутмын ердөө хоёр нь л цахим орчинд холбогддог гэнэ.

Харин интернэтэд холбогдсон байдлыг тоног төхөөрөмжөөр нь авч үзвэл, “Цахим аялагчид”-ын дийлэнх нь гар утаснаасаа интернэтэд холбогддог байна. Тэр дундаа нийт гар утас хэрэглэгчдийн 96 хувь нь үүрэн холбооныхоо датаг ашиглаж, цахим ертөнцөд аяладаг аж.  Үүнээс 93 хувь нь 3G эсвэл түүнээс дээш сүлжээний интернэт ашигладаг байна.

Гар утас хэрэглэгчдийн жендерийн ялгаа их байгаа улс орнуудад эмэгтэйчүүдийн интернэтийн хэрэглээ ч мөн бага байгааг судалгаанд дурджээ. Тиймээс эдгээр улс оронд эмэгтэйчүүдийн гар утасны хэрэглээг нэмэгдүүлснээр интернэт хэрэглэгчдийн жендерийн ялгааг бууруулж чадна гэж судлаачид онцолсон байна.

Техник, технологийн хөгжлийн эрин үед дэлхийн нийт хүн амын, тэр дундаа эмэгтэйчүүдийн бичиг үсэг тайлагдалтын байдлыг сайжруулах, мэдээлэл зүйн наад захын мэдлэг эзэмшүүлэх, интернэт болон электрон хэрэгсэл ашиглах ур чадвар олгох зэрэг арга хэмжээг олон улсын түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай байгааг судалгаанд дурджээ. Харин энэ ажлыг хэрэгжүүлэхэд Олон улсын харилцаа холбооны байгууллагаас гаргасан судалгаа том хөшүүрэг болно гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: cctv.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 11 цаг 15 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 11 цаг 24 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 11 цаг 29 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 11 цаг 30 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 11 цаг 33 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 11 цаг 35 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 11 цаг 36 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 11 цаг 41 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 11 цаг 43 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 11 цаг 48 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 15 цаг 1 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 15 цаг 9 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 15 цаг 11 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 15 цаг 15 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 15 цаг 16 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 15 цаг 20 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 15 цаг 21 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 15 цаг 23 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 15 цаг 25 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 15 цаг 26 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top