Монголын урлагийн салбарыг доргиож, өөдрөг өнгө аяс нэмж буй Рэппер Гинжингийн анхны бие даасан “Toos 2 Zoos” тоглолт болох гэж байна.
Рэппер Гинжин 2007 онд анхны уран бүтээлээ танилцуулж байснаас хойш тасралтгүй уран бүтээлээ туурвисаар байгаа юм.
Түүний хип-хоп хөгжим сонирхогч залуусын хүлээлт болсон "Toos 2 Zoos" анхны цомгийн нээлтэд зориулсан бие даасан тоглолт энэ сарын 29-ны өдөр "Corporate Convention төв"-д болох аж.
Тоглолтод Vanquish, Big Gee, Vandebo, Mrs M, Choidog, UB Comedy болон бусад артистууд урилгаар тоглох юм. Түүнчлэн энэ үдэш LOI4IXCON crew-ийн 10 жилийн ойн баяр тохиож байгаа бөгөөд тэд уг тэмдэглэлт үйл явдалд зориулан шүтэн бишрэгчиддээ бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолтоо хүргэхийн сацуу төрөл бүрийн merchandise худалдаалахаар болжээ.
"Toos 2 Zoos" тоглолт нь энэ жилийн хамгийн сэтгэл догдлуулсан үдэшлэгүүдийн нэг байх болно гэдгийг зохион байгуулагчид онцолсон ба шилдэг артистуудын тоглолт, чанартай хөгжмийг нэг дор мэдрэхийг хүссэн хэн бүхнийг урьж байна.
Сэтгэгдэл (1)