Жил бүр зохион байгуулагдаж охид, бүсгүйчүүд, мөн залуучуудыг хүртэл байлдан дагуулдаг Victoria’s Secret дотуур хувцасны загварын шоу бүр мөсөн цуцлагджээ.
1995 оноос эхлэн жил бүрийн шинэ жилийн баярт зориулан арванхоёрдугаар сарын эхээр зохион байгуулагддаг байсан "Сахиусан тэнгэр"-үүдийн шоуг зогсоож байгаагаа тус брэндийг эзэмшигч L Brands компани мэдэгдсэн байна.
"Сахиусан тэнгэр"-үүд буюу загвар өмсөгч, топ моделиудыг оролцуулдаг тус шоуны үзэгчдийн тоо сүүлийн хэдэн жил унаж байсан бөгөөд өнгөрсөн онд хамгийн муу үзүүлэлт гарч байсан юм. Мөн үүнээс улбаалан компаний хувьцааны үнэ унасан, захирал нь ажлаа өгсөн зэрэг олон асуудал байгаа ажээ.
L Brands компани уламжлалт шоугаа шинэчлэх тухай өнгөрсөн тавдугаар сард мэдэгдэж байсан ч бүрмөсөн зогсоох тухай санаа огт цухуйлгаагүй байсан юм. Өмнөх шуумд зөвхөн энэ жилийн шоуг цуцлах тухай ярьж байв. Тухайн үед компанийн гүйцэтгэх захирал Лес Векснер “шоуг телевизээр цацах нь үзэгчдэд хүрэх зөв арга зам биш боллоо” гэж байсан юм.
Харин үзэгчдийн тоо зэрэг дээрх олон асуудлаас улбаалан "Сахиусан тэнгэр"-үүдийн шоуг бүр мөсөн зогслоо. Victoria’s Secret-ийн хамгийн сүүлийн буюу 23 дахь шоунд топ модель Адриана Лима сахиусан тэнгэрийн далавчаа тайлсан билээ.
Өнгөрсөн онд шоуг 3.3 сая хүн үзсэн нь шоуны түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт аж.
Б.Туяа