x

"Өнөөдөр тамхинаас татгалзах өдөр"

Тамхинаас татгалзах олон улсын өдөр жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь пүрэв гарагт болдог билээ. Тамхины хор уршиг, сөрөг үр дагаварт олон нийтийн анхаарлыг хандуулах нь энэ өдрийн гол зорилго юм. Тамхинаас татгалзах олон улсын өдрийг анх АНУ-ын Хавдар судлалын нийгэмлэг 1970 онд санаачлан бий болгож байсан түүхтэй. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тамхитай тэмцэх тухай Суурь конвенц 2005 онд хүчин төгөлдөр болжээ. Энэ конвенц нь НҮБ-ын түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй хүлээн зөвшөөрөгдсөн гэрээнүүдийн нэг болсон юм. Дэлхийн 180 гаруй улс тус гэрээг хүлээн зөвшөөрч, нэгдсэн байдаг.

Тамхи татах нь хүний эрүүл мэндэд учруулж буй хамгийн том аюулуудын нэг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг бөгөөд жил бүр 8 сая гаруй хүн тамхины хор уршгийн улмаас нас бардаг байна. Тэдний 7 сая гаруй нь тамхи хэрэглэдэг болон өмнө нь хэрэглэдэг байсан хүмүүс байсан бол 1.2 сая гаруй нь дам тамхидалтын утааны нөлөөнд өртсөн хүмүүс байдаг аж.

Дам тамхидалтын утаа гэдэг нь зоогийн газар, албан өрөө болон бусад өрөөнд тамхи болон усан тамхи татаж буй хүмүүсийн тамхины утааг хэлдэг байна. Тамхины утаанд 7000 гаруй химийн бодис байдгаас 250 орчим төрлийн бодис нь эрүүл мэндэд хортой байдаг бол 69 орчим нь хорт хавдар үүсгэдэг бодис байдаг байна.

Тамхи татах нь хорт хавдар үүсгэх магадлалыг 90 хувиар нэмэгдүүлж архаг бронхит, эмфиземтэй болоход хүргэдэг байна. Америкийн эрдэмтдийн үзэж байгаагаар, шүүлтүүргүй тамхи нь тамхичдын хувьд хамгийн аюултай байдаг гэнэ. Шүүлтүүргүй тамхи татах нь уушгины хавдраар нас барах эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг аж.

Сүүлийн жилүүдэд тамхичдын дунд электрон тамхины хэрэглээ ихээхэн дэлгэрээд байгаа юм. Электрон тамхийг энгийн тамхины аюулгүй хувилбар гэж сурталчилдаг хэдий ч ийм төрлийн тамхи мөн л аюултай. Электрон тамхинд шингэнийг халааж, ууршуулдаг төхөөрөмж байдаг. Электрон тамхинд зориулагдсан энэхүү шингэнд нүд, арьсыг цочроох фенол, хорт хавдар үүсгэгч формальдегид, мэдрэл зүрх судасны тогтолцоонд хортой хар тугалга зэрэг хорт бодисууд агуулагддаг байна.

Өнгөрсөн 10 дугаар сарын байдлаар, АНУ-д электрон тамхинаас үүдэлтэй уушигны өвчлөлөөр 37 хүн нас барсан бол ийм шалтгаанаар өвчилсөн хүний тоо 1.8 мянга давжээ.

Усан тамхи нь мөн хүний биед хортой байдгийг шинжлэх ухааны судалгаа харуулжээ. Усан тамхи нь зүрхний цохилт болон цусны даралт ихэсгэдэгээс гадна уушигны үйл ажиллагааг муутгадаг байна. Түүнчлэн сүрьеэ зэрэг халдварт өвчин дамжих эрсдэлийг дагуулдаг байна.

Тамхины хамгийн гол аюул бол тамхинаас хамааралтай байдалд хурдан орох явдал юм. Байнга тамхи татдаг хүмүүсийн 98 хувь нь тамхинаас гарахыг оролддог хэдий ч амжилт олдоггүй байна. Зарим тохиолдолд тамхинаас татгалзсан хүмүүс нэг жилийн дотор эргээд тамхинд ордог гэсэн судалгаа гарчээ. Аль ч насанд тамхинаас татгалзах нь эрүүл мэндэд олон давуу талыг авчрах юм. Тухайлбал, 30-35 насандаа тамхи татахаа больсон хүмүүсийн дундаж наслалт нь огт тамхи татдаггүй хүмүүсийн  дундаж наслалттай адил байдаг аж.

ОХУ-д тамхинаас үүдэлтэй өвчний улмаас жил бүр 300 мянга орчим хүн нас бардаг бөгөөд тамхинаас үүдэлтэй өвчнийг бууруулахын тулд ОХУ иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилгоор үндсэн нөхцөлүүдийг бий болгоход чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.

Тухайлбал, ОХУ 2008 онд тамхитай тэмцэх ДЭМБ-ын боловсруулсан конвенцид нэгдэж, дараа нь 2010-2015 оны хугацаанд тамхины хэрэглээтэй тэмцэх Үндэсний концепцийг баталсан байна. “Тамхины хор уршгаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах тухай хууль” тус улсад 2013 оноос хойш хэрэгжиж байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 12 цаг 8 мин Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд нас баржээ 12 цаг 17 мин Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алджээ 12 цаг 22 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.75 хувь болгон буурууллаа 12 цаг 23 мин Трамп: АНУ БРИКС-ийн шинэ валютыг эсэргүүцэж, 100 хувийн татвар ногдуулна 12 цаг 26 мин АНУ Хятадын “DeepSeek” чатботыг ашиглахыг конгрессын гишүүдэд хориглов 12 цаг 28 мин Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна 12 цаг 30 мин Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа 12 цаг 34 мин Сонгинохайрхан дүүрэг 2025 оныг зам, орц, гарц чөлөөлөх жил болгон зарлалаа 12 цаг 36 мин Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 12 цаг 41 мин Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол 15 цаг 54 мин Сонгууль ба хонжворт сугалаа хэрхэн холбогддог вэ? 16 цаг 2 мин Намууд яагаад “баруун”, “зүүн” гэж нэрлэгддэг вэ? 16 цаг 5 мин Хүн нисэхийн тулд ямар хэмжээний далавч хэрэгтэй вэ? 16 цаг 8 мин Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэлүүд юу бичив? 16 цаг 10 мин Англи хэлний багш нарыг чадавхжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцов 16 цаг 13 мин Инновац, цахим бодлогын байнгын хороо намрын чуулганы ажлаа танилцууллаа 16 цаг 14 мин Нийгмийн бодлогын байнгын хороо нийгмийн салбарын асуудал, сорилтыг онцлон анхаарч ажиллажээ 16 цаг 16 мин Нисэх онгоцны ослоор амиа алдсан тамирчид, дасгалжуулагчдын дурсгалыг хүндэтгэв 16 цаг 18 мин АНУ-д армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн онгоцны хар хайрцгийг олжээ 16 цаг 19 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав АНУ Украины дүрвэгчдэд туслах хөтөлбөрөө зогсоожээ
Top